ХХБ-ны “Хуримтлалтай Монгол” аян 2025 онд ч үргэлжилнэ

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин 16 сек
00
legacy:2025/06/d70341209c7542a189f509e36ffd285e.jfif

Бид өнгөрсөн хугацаанд Хуримтлалтай Монгол аянаараа дамжуулан 2,000 гаруй харилцагчаа урамшуулж, ДОЛООН харилцагчдаа байр бэлэглэлээ. Түүнчлэн Хуримтлалтай Монгол-2024 аяны хоёр дахь ТАУН ХАУС-н эзнээ 2025.01.10-ны өдөр тодруулаад байна.

Хуримтлалтай Монгол 2025 аяныхаа хүрээнд бид урьдын адил сар бүр 50 харилцагчаа хуримтлуулсных нь төлөө урамшуулж, хагас жил тутамд азтай нэг харилцагчдаа 1 ӨРӨӨ БАЙР бэлэглэх гэж байна.

Урамшуулалт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ ?

6 болон түүнээс дээш сарын хугацаатай хадгаламждаа орлого нэмсэн, шинээр нээсэн, хялбараар хуримтлуулсан 100,000₮ тутамд урамшууллын 1 эрх авна.

Өөрөөр хэлбэл та 1-р сард хадгаламжаа 100,000₮-р нэмэгдүүлэхэд урамшууллын 1 эрхтэй болох юм.

Урамшууллын хугацаа хэрхэн үргэлжлэх вэ?

2025.01.01 – 2025.06.30

Урамшуулал:

Сар бүр:

100,000₮ -н хадгаламжийн эрх – 20 харилцагч

300,000₮-н хадгаламжийн эрх – 15 харилцагч

500,000₮-н хадгаламжийн эрх - 10 харилцагч

1,000,000₮-н хадгаламжийн эрх – 5 харилцагч

Аяны төгсгөлд супер урамшуулал 1 ӨРӨӨ БАЙРНЫ эзнийг тодруулна.

Урамшууллын эрхээ хэрхэн шалгах вэ?

TDB Online аппликейшний Урамшуулал цэсээс хэдэн ширхэг урамшууллын эрхтэйгээ харах боломжтой. Гүйлгээ хийсэн өдрийн маргааш нь урамшууллын эрхээ шалгаарай;

TDB Online аппликейшний Урамшуулал цэсэд хандан банканд бүртгэлтэй мэйл хаяг руугаа урамшууллын дугаараа авах боломжтой;

Мөн ЭНД дарж урамшууллын дугаараа шалгах боломжтой ;

Анхаарах зүйлс:

Урамшууллын эрх нь зөвхөн 6 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж, хүүхдийн хадгаламжид олгогдоно.

Харилцагчийн хадгаламжийн үлдэгдэл шалгаруулалтын эхэнд байсан үлдэгдлээс буурсан тохиолдолд урамшууллын эрх олгохгүй.

1 харилцагчид хамгийн ихдээ 1,000 ширхэг эрх олгоно.

legacy:medeeb/497499603_1131775255657892_6468615845917936729_n.jpg legacy:medeeb/497559522_1131774942324590_9038777719137313885_n.jpg


ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК