Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЦЕГ: “Зайрмаг зээлсэнгүй“ гэх шалтгаанаар дэлгүүрийн худалдагчийг зодож, хүнд гэмтээсэн этгээдийг 48 цагийн хугацаагаар баривчлах саналыг прокурорт хүргүүлсэн
80

Өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны орой 22-23 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт байрлах хүнсний дэлгүүрт нэгэн этгээд "Зайрмаг зээлсэнгүй" гэх шалтгаанаар худалдагчийг үсдэж зодон, биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Хохирогчийн дүү цахим хуудаснаа мэдээлэл нийтлэхдээ "Миний эгч хүнд байдалтай байгаа. Нулимсны сүв нь тасарсан, хараанд нь өөрчлөлт орсон" гэх мэдээллийг өгсөн юм.
Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тайлбар өгөхдөө "Дундговь аймгийн цагдаагийн газраас уг хэргийг үйлдсэн гэх этгээдийг шүүхийн зөвшөөрөлтэй 48 цагийн хугацаагаар баривчлах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн, ажиллаж байна" гэлээ.



