“Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын захирал асан Ц.Даваацэрэн нэр бүхий компанитай гэрээ байгуулж, 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:2025/07/dts.jpg

Прокурорын байгууллага зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 04-нийг хүртэлх хугацаанд бүртгэлт, мөрдөн байцаалтын 52629 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа.

Дээрх хугацаанд 1208 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 797 хэрэг шинээр нээж, 168 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Тухайлбал, иргэн Ц.Д нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компанитай байгуулсан гэрээгээр 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан, “Эрдэнэт Медикал” төв эмнэлгээс үйлдвэрийн ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан,

эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад “Хөрөнгө баланснаас хасах” тухай тушаал гаргаж, бусдад шилжүүлэн улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Т
    Тогоо

    Мөнгө угаах гэдгийг хуулийнхан бүгд нэг утгаар нь, эдийн засгийн утгаар нь яг таг ойлгож байгаа гэдэгт итгэдэггүй. Мөнгө угаасан бол: нэгдүгээрт татвар төлсөн байна. Хоёрдугаарт өмч хөрөнгө орлогыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байна гм шинжүүдийг бүрэн агуулж байх ёстой. Жирийн хулгайтай их холих юмаа

  • З
    Зочин

    Ц Даваацэрэн гуай Ёстой тасархай их хөрөнгөтэй Гар даа Өмнөговь аймгиин Номгон сумын Нутгиин Зөвлөл Нутгииханаа Автобусаар Хотод авчирч дайлдаг цайлдаг Мөнгөөр Тоглодог Гар даа Өөриин нэр дээр Хөрөнгөө бүртгүүлдэггүй Ах дүү нарынх нь нэр дээр л бдаг гэсн шүү

  • З
    Зочин

    🤣🤣🤣🤣🤣🤣

  • З
    Зочин

    hovdiin zereg sumiin aluurchin