Энди Байрон: Эхнэрээсээ болон гэр бүлээсээ, багийнхнаасаа уучлалт гуйж байна. Би ийм байхыг хүсээгүй

Дэлхий дахинд
BolormaaУнших: 1 мин
80
legacy:2025/07/455.jpg
legacy:2025/07/66.jpg

"Coldplay" хамтлагийн тоглолтын үеэр 750 сая долларын үнэлгээтэй Astronomer Inc компанийн гүйцэтгэх Захирал Энди Байрон, хүний нөөцийн захирал Кристин Каботтойгоо тэврэлдээд зогсож байхдаа “kiss cam”-д өртөж, шуугиан тарьсан. Албан бус эх сурвалжийн мэдээллээр тэд эхнэр, нөхөртөө ажлын аяллаар явлаа гэж хэлээд хамтдаа тоглолт үзсэн нь “kiss cam”-д өртсөнөөр баригджээ.

Энэ талаар Энди Байрон албан ёсоор мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр, "Эхнэрээсээ болон гэр бүлээсээ, багийнхнаасаа уучлалт гуйж байна. Та бүхэн надаас илүү хамтрагч, аав, удирдагчтай байх ёстой байсан. Би ийм байхыг хүсээгүй. Байгуулахад нь тусалсан компаниа ингэж илэрхийлэхийг хүсээгүй. Хариуцлага хүлээх, юу болсныг бодож тунгаах, эргэцүүлэх хугацаа надад хэрэгтэй байна. Надад хувийн орон зай олгоосой гэж та бүхнээс хүсэж байна. Миний хувийн орон зайг миний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд шууд хүрсэнд харамсаж байна. Тоглолт зохион байгуулагчдыг би хүндэлдэг. Гэхдээ бусдын хувийн амьдрал, хувийн орон зайг зөвшөөрөлгүйгээр олон нийтэд цацсан энэ үйлдлээ эргэцүүлж бодох хэрэгтэй гэж бодож байна" гэжээ.

legacy:2025/07/11/12/mashin/519259304_1048579664058515_2088944763656221632_n-1.jpg
Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    Uhaantai hun bnadaa..Mnai mgld I gevel ystoi huts solior shd..kkk

  • З
    Зочин1 жил өмнө

    өөр эмэгтэй хүсэмэилдэггүй эр хүн гэж байхгүй хорвоод тийм эрэгтэй нэг ширхэг ч байхгүй харин өөрийгөө жолоодож чаддаг чаддагүй л гэж байгаа

  • З
    Зочин1 жил өмнө

    Сандралгүй гараа далласан бол хэн ч анзаарахгүй ингэж их цацагдахгүй байсан байх

  • З
    Зочин1 жил өмнө

    random shd ee cam chin hahaha tanidagbbol xeleed ugxiimsan xoxineee. atsaa xiij araar tawidagtaigaa toglolt vz gesiin hahah

  • З
    Зочин1 жил өмнө

    Сонголт хийхээсээ өмнө бодож байж хийсэн бол хариуцлагаа хүлээх л хэрэгтэй дээ Олон хавар нэгэндээ гэдэг л болж.дээ. Би ийм байхыг хүсээгүй ч гэх шиг, хүсээгүй байтлаа хүүхэн тэврээд зогсож байх уу, арай арай

  • С
    садарууд1 жил өмнө

    барууныхан жинхэнэ садар улсдаа

  • И
    Иргэн1 жил өмнө

    Бас л араар тавилт.

  • З
    Зочин1 жил өмнө

    Orchuulga arai yu 😂