Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
МУГТ О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг тэргүүтэй эмэгтэй шигшээ багийнхан ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ тоглоно
СпортUBn teamУнших: 1 мин
10

МУГТ О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг тэргүүтэй эмэгтэй шигшээ багийнхан өчигдөр хагас шигшээ шатны тоглолтоо “Chinese Taipei” шигшээ багийн эсрэг хийж, 82:92 харьцаатайгаар хожигдол хүлээсэн.
Өнөөдөр тэд 13.30 цагаас Тайландын багтай хүрэл медалийн төлөө тоглоно.
Манай шигшээ багийн охид Хятадын Шэньжэнь хотод болж буй Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээний хасагдах шатны хариуцлагатай тоглолтоо Казакстаны багийн эсрэг хийж, 78:70 харьцаатайгаар хожил авснаас шилдэг 4 багийн нэг болж хагас шигшээд шалгарсан юм.




