Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Нисэх хүчин 100 жил” эйр шоунд оролцох агаарын тээвэрлэгчдийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ
00

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдах “Нисэх хүчин 100 жил” эйр шоунд оролцох агаарын тээвэрлэгчдийн төлөөлөлтэй 3 дахь удаагийн уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Уг уулзалтаар арга хэмжээнд оролцох агаарын тээвэрлэгчид, апрон талбайд агаарын хөлгөө байршуулах, жагсаалд оролцох зохион байгуулалтын асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ.



