Өндөр гэгээн даншиг наадмын барилдаанд О.Хангай, Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд тэргүүтэй 240 бөх бүртгүүлжээ

Спорт
Turbat
Унших: 1 мин
10
legacy:2025/08/boyboyoy.jpg
legacy:_shariljjj/1/NewFolder/boyboyoy.jpg

Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээн даншиг наадмын хүчит 512 бөхийн барилдаанд зодоглохоор Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Э.Батмагнай, Улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Д.Баасандорж, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, улсын харцага Н.Золбоо тэргүүтэй 240 орчим бөх одоогийн байдлаар бүртгүүлжээ.

Шинэ цолтнуудаас Улсын арслан Э.Батмагнай, Улсын харцага О.Наранбаатар нар эхний өдөр бүртгүүлсэн байна.

Цахим бүртгэл маргааш нөгөөдөр буюу долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд мөн үргэлжилнэ.

Энэ удаагийн барилдааныг байг Хотын дарга асан Д.Сумъяабазар Ланд-300 автомашинаар шагнах юм.

legacy:Buhchuud/Sodnomdorj.jpg legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/2.6/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-2.jpg legacy:2025/06/zasagSHINE/5.jpg