Б.Гончигсүрэн аваргын төлөө барилдахаар боллоо

Спорт
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:2025/07/523848410_1354683796603151_7897662395388142636_n.jpg

Улаанбаатарын Их дуулга тэмцээний сүүлийн өдөр “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Гончигсүрэн аваргын төлөө барилдахаар болоод байна.

Тэрбээр +100 кг-ын хагас шигшээд Японы Дайго Кагаваг дархан баруун хөмрөөгөөрөө цэвэр савсан юм.

Одоо Б.Гончигсүрэн аваргын төлөө IJF-ийн нэр дээр барилдаж буй орос бөх, Европын цомын тэмцээний хүрэл медальт Артем Золотухинтэй барилдах болно.