Монгол Улсын аварга Д.Сумъяабазар: Олон жил улсын баяр наадамд барилдахдаа Өвөрхангай аймгийнх гэж дуудуудагдаж ирсэн тул энэ барилдааны бөхийн байг даалаа

Спорт
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 3 сек
170
legacy:2025/07/08/449461206_7653645961414852_3318698322711150984_n-9.jpg

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой болж байна. Энэ үеэр тус аймгийн отгон аварга Д.Сумъяабазартай цөөн хором ярилцлаа.

-Халхын анхдугаар Богдын мэлмий гийсний 390 жилийн ойн наадам сайхан болж байна. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Өнөөдөр халхын Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой манай Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод сайн болж байна. Ер нь монголчуудын тусгаар тогтнолтой холбоотой. Нийт монголчуудын эв эеийг хичээх, монгол угсаатны өв соёл, уламжлалыг хадгалсан аугаа түүхэн хүн бол Өндөр гэгээн Занабазар гэж би бодож, дотроо шүтэж, залбирч явдаг. Ер нь оюун санаагаараа дэлхийд гарах, оюун санааны нэгдлийг бий болгох, туурга тусгаар Монгол Улсын өдий зэрэгтэй байгаа нь одоогоос 370 шахам жилийн өмнө бодлого гаргаж, төр ёсны баяр наадам, түүнийг дагасан их эв эеийг бий болгосон хүн гэж боддог. Тэр утгаараа халхын Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн баяр наадамд оролцоод явж байна.

-Таны хувьд энэ жилийн бөхийн байг дааж байгаа юм билээ?

-Анх 1995 онд Өндөр гэгээний 360 жилийг тэмдэглэн өнгөрүүлсэн. Тэгэхэд 21 настай байсан юм уу даа. Тухайн үед наадмын барилдаанд оролцож чадаагүй, гадаадад хамтарсан бэлтгэлтэй явж байсан. 370 жилийн ойн баяр наадамд нь өөрөө барилдаад, төдийлөн сайн оролцож чадаагүй. 380 жилийн ойд гадаадад томилолттой яваад оролцож чадаагүй юм. Одоо харин 390 жилд нь оролцож байна. Нутаг орныхоо энэ сайхан авшиг шингэсэн Есөн зүйлийн сайхан хөндий, Арвайхээрийн сайхан тал, Өвөрхангайчууд, нийт нутгийн зон олон, сүсэг бишрэлтэй монголын ард түмний хүндлэлийг хүлээсэн энэ их хүмүүний баярт оролцох ёстой гэж бодож байгаа юм. Миний хувьд олон жил улсын баяр наадамд барилдахдаа Өвөрхангай аймгийн гэж овгийн минь дуудагдаж ирсэн нутаг минь. Тийм учраас энэ их хүмүүний мэлмий гийсэн их ойд оролцохдоо бөхийн байг нь дааж байгаа хэрэг. Монголчууд бид чинь бөхөө хүндэтгэж, соёл уламжлалаа дээдэлдэг ард түмэн шүү дээ.

-Наадамчин олондоо баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Түшээт хан Гомбодоржийн хоёр дахь хөвгүүн Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, төрийн их ёс, наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Нийт Өвөрхангайчууддаа, нийт монголчууддаа Халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсэн ойн баярын мэндийг хүргэж байна. Монголын ард түмний эв нэгдэл, өв соёл, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх үндэс суурийг тавьсан дэлхийн хүмүүн бол Өндөр гэгээн Занабазар гэж бодож байна. Нийт монголчууд та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/07/28

    Хулгай хийсэн мөнгөнөөсөө жоохон ч бусдад өгөх хэрэгтэйшдээ, тэрнээс ямар юу ч хийж байгаагүй ноцолдож байсан хүн ацных нь мөнгө байхавдээ, машин гардуулахад ээж, аав 2 нь хулгайч хүүхэдтэйгээ цуг гараад ирчихсэн ч зогсож байх шиг, ичиж амьдар, Алтан гарт Сумка гэж халх 4 шавь 5 д алдартай хулгайч нарын нэг шүүдээ

  • З
    Зочин2025/07/28

    ГОК, НДШ зэрэг олон газар өр төлбөртэй хү дээ. Төлсөн үү

  • Б
    Баяраа2025/07/28

    Тээр жил Ламын гэгээнии ойд Ганбат ид байхдаа битгии түрүүлээсрэй гэсэн юмны учир мэдэх хүнии үгэнд ороогүйгээс яалаа Түрүү бай Уаз469 аваад буцах замдаа осолд орсон, Битгии оч гэсэн бол битгии оч

  • З
    Зочин2025/07/28

    Ярилцлага нь ютуп сошилд байгаа л байх. Жавхлан сангийн сайд л төсвийн хулгайг сонгууль дамнан хийж байна. ХҮК-н бүх юмыг зохицуулдаг хүн болохоор сайд болдог

  • З
    Зочин2025/07/28

    Ногоон автобусанд ёстой оролцоогүй шүү.Тэнүүн төвөргөөний захирал санаачилж УИХ-н Амарбаясгалан,Жавхлан 2хуваалцаж (Говь-Алтайнхан) УБ хотын төсөвт ч оруулалгүй шууд төсөвөөс татаж авсан. Гэж огцорсны дараа МН25 ТВ-р 21цагт (учиртай урилга билүү) ярьсан. Дээгүүр нутгархаж Говь-Алтайнхан идсэн.

  • З
    Зочин2025/07/28

    СаЯхан Л өөндөө баригдаж боож үхэх гээд байсан. Хот Ч өгөөжтэйЮм хулгайч

  • З
    Зочин2025/07/27

    Жинхэнэ буруутан нь сандаг Сүрэн

  • З
    Зочин2025/07/27

    Сумьяабазараа НОГООН өнгөтэй ландаар байлах хэрэгтэй бж дээ ха ха

  • З
    Зочин2025/07/27

    Хулгайн мөнгө л байлаа даа, золиг гэж! Энэ ойрдуудын үлдэгдлүүд үү! Дандаа, дандаа наадам бузарлана, төр хутгана.

  • Ш
    Шимэгч2025/07/27

    Лалар сда саванд нь багтахгүй илүүгээ л жаахан гаргаж байна

  • З
    Зочин2025/07/27

    Би ванга шиг хэлье данхыг дагаад холбоо явахгүй шүү

  • З
    Зочин2025/07/27

    Бузар хулгайч ногоон автуусны болон бусад хулгайгаа хааж «буян оргож» баахан шар хувалзнуудаа дагуулж ирээ биз….бузар хулгайч

  • И
    Иргэн2025/07/27

    Өөрийн юм ч гэж юу байхав МАН -АН мафиуудын дунд орж Монголын баялагыг их цөлмөсөн айл шүү дээ!!! Монгол бөхийн нэрийг гутааж хулгай луйвараар баяжиж халжсөн ширэн нүүртэй хүмүүс!!!

  • З
    Зочин2025/07/27

    Devshih sanaatai um genlee zusar chin

  • З
    Зочин2025/07/27

    Хангалтай хахтлаа баяжаа биз хотын даргашуу юм болж автобус хүртэл хуучнаар сольдог бузар

  • З
    Зочин2025/07/27

    Энэ ч нөгөө алдарт ногоон автобусны авлига хээл хахуулийн л мөнгөний жоохон хэсэг байх даа болсон болоогүй төрийн албанд ажиллаж байсан энэ нөхөрт Ланд300 шагналд өгөх тийм мөнгөжих арай л болоогүй дээ

  • З
    ЗОЧИН2025/07/27

    ИДСЭН УУСНААСАА БУСДАД ХУВААЛЦАН НҮГЛЭЭ НАМИНЧИЛЖ ЯВАА ХУЛГАЙЧ ! КАРМАГАА ЭДЭЛНЭ!