Олон улсад тамхидалтын түвшин буурч байгаа ч ядуу буурай улсуудад эсрэгээрээ өндөр байна

Дэлхий дахинд
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 53 сек
40
legacy:2025/08/2c029e6d877d47b1a2f18b3c1e1914d6.jpg

Янжуур тамхины хэрэглээ дэлхийн улсуудад 20-р зууны эхэн үеэс дунд үе хүртэл асар хурдацтайгаар өсөж, 1990 он гэхэд оргил үедээ хүрсэн байдаг. Хэрэглээг дагасан өвчлөл, нас баралт ч өндөр байсан төдийгүй 2000 оноос хойш дэлхийн баян чинээлэг улсууд тамхидалтын түвшнээ буулгах тал дээр дорвитой арга хэмжээнүүдийг авсаар байна.

Харин сүүлийн 10 жилд дэлхий даяар тамхидалт багасах чиг хандлагатай байгаа төдийгүй урьд жилүүдийнхээс хамгийн доод түвшиндээ хүрчээ.

Шинэ Зеланд улсын хувьд “Тамхигүй улс – 2025” хөтөлбөрийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлснээр шинээр төрсөн болон 2009 оноос хойш төрсөн хэн ч болов янжуур тамхи худалдан авах боломжгүй байдлаар хуульд оруулжээ. Хөтөлбөр эхэлснээс хойш тус улсад тамхидалтын түвшин 2011 онтой харьцуулахад 2 дахин бага буюу 8%-д хүрсэн байна.

Мөн АНУ-д 2011 онд 44 сая идэвхитэй янжуур тамхи хэрэглэгч байсан бол энэ тоо 2023 он гэхэд 17 саяар буурч тамхидалтын түвшин 11% болсон байна.

Англи улсын хувьд одоогоор тамхидалтын түвшин 12% байгаа ба 2030 он гэхэд 5% буюу түүнээс доош түвшинд хүрэх зорилтыг Засгийн Газрын зүгээс тавьжээ.

Тамхидалтын түвшин хөгжил өндөр орнуудад тогтмол буух хандлагатай байгаагийн нэг гол хүчин зүйл бол янжуур тамхины хор хөнөөлийг бууруулж чадах орлуулах бүтээгдэхүүн хэрэглэхийг тухайн улсуудын Засгийн газраас нь санал болгож байгаа явдал юм.

АНУ-ын Хүнс ба Эмийн зохицуулалтын агентлаг /FDA/-ийн Тамхин бүтээгдэхүүн хариуцсан дарга Брайн Кинг хэлэхдээ: “Тамхидалтыг бууруулах арга зам бол цахилгаан болон халаадаг тамхи мөн” гэж мэдэгдсэн бол Өвчин судлалын нийгэмлэгээс цахилгаан тамхи нь янжууртай харьцуулахад 95%-ийн хор хөнөөл багатай гэсэн дүгнэлтэд санал нийлжээ.

Мөн Английн засгийн газар янжуур тамхи хэрэглэгчдийн тоог багасгах зорилгоор 1 сая ширхэг цахилгаан тамхи үнэ төлбөргүй тараах хөтөлбөрийг энэ оны эцсээр эхлүүлж байгааг зарласан байна.

Шинэ Зеланд улсын Засгийн газраас тамхигүй үндэстэн болох зорилго биелэхэд ойрхон байгааг мэдэгдэж албан ёсны эх сурвалжуудаар цахилгаан тамхи хэрэглэж янжуур тамхинаас татгалзахыг уриалсан байна.
Швед, Япон, Канад, Герман зэрэг улсууд ч мөн тамхидалтын түвшинг бууруулах гол нөлөө бол никотины хэрэглээг аажмаар багасгах юм гэдэг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн юм.

Харин Монгол Улсад тамхидалтын түвшин 27%-тай байгаа бөгөөд 2 эрэгтэй тутмын нэг нь янжуур тамхи хэрэглэгэдэг гэдэг судалгааг ДЭМБ-аас гаргажээ.

Эх сурвалж: https://www.health.govt.nz/our-work/preventative-health-wellness/smokefree-2025/smokefree-aotearoa-2025-action-plan/about-smokefree-aotearoa-2025-action-plan

https://filtermag.org/vaping-smoking-uk/

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу

  • З
    Зочин1 жил өмнө

    бөрууныхан цахилгаан тамхийг иргэдээ тамхинаас гаргах арга хэрэгсэл гэж зөвлөж, татварын бодлого, хяналтын механизм нь энэ чигт явж байна ямрав дээ

  • З
    Зочин1 жил өмнө

    бөрууныхан цахилгаан тамхийг иргэдээ тамхинаас гаргах арга хэрэгсэл гэж зөвлөж, татварын бодлого, хяналтын механизм нь энэ чигт явж байна ямрав дээ

  • З
    Зочин1 жил өмнө

    Архи тамхины татвараа нэм дахин нэм архи тамхи хэрэглэдэг бүх хүмүүст эрүүл мэндийн даатгал үйлчлэхгүй болго