Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, бүх автомашин хөдөлгөөнд оролцоно

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/08/0901.png

Энэ сарын 27-ноос ирэх есдүгээр сарын 16-ныг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулж буй билээ. Тэгвэл маргааш буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр, есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг холбогдох албаныхан мэдээлээд байна. Өөрөөр хэлбэл бүх автомашин хөдөлгөөнд оролцоно гэсэн үг.

Харин нөгөөдөр буюу есдүгээр сарын 2-нд тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцох юм.