“Татварын дарамтыг 3-4 их наяд төгрөгөөр бууруулах реформ хийнэ“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2026/03/zandansh11.png

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.

Тэрбээр хуулийн төслөө өргөн мэдүүлсний дараа мэдээлэл хийж "Татварын дарамтыг 3-4 их наяд төгрөгөөр бууруулах реформ хийнэ. Анх удаа олон нийтээс санал авч, эрүүл мэнд боловсролын салбарт онцгой анхаарч, хүний хөгжлийг дэмжсэн төсөв боловсрууллаа" гэдгийг онцолсон юм.