Дижед Спенс Английн шигшээд түүх бүтээж магадгүй

Дэлхий дахинд
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00
legacy:2025/09/406be2f0b0cf4d05b1a82b8e6be1f4c4.jpg

“Tоттенхэм” клубийн хамгаалагч Дижед Спенс анх удаа Английн үндсэн шигшээ багт дуудагдлаа. Тэрбээр өмнө нь залуучуудын шигшээд тоглож байсан бөгөөд энэ удаа ДАШТ-ий сонгон шалгаруулалтын Андорра, Сербитэй хийх тоглолтод оролцохоор болжээ. Өдгөө 25 настай тоглогч өмнө нь гурван багт тоглож байсан ч өнгөрсөн улиралд “Tottenham”-ын үндсэн бүрэлдэхүүнд багтаж чадсан юм.

Спенс хэрэв талбайд гарвал Английн эрэгтэй шигшээд тоглосон анхны мусульман тоглогч болох юм. Тэрбээр “Энэ бол үнэхээр ерөөлтэй. Хамгийн хүнд мөчүүдэд ч би бурханд итгэж ирсэн. Одоо бусдад урам зориг өгмөөр байна” гэжээ.

Э.Ариунтөгс