Боксын ДАШТ: Монгол Улсын гурван тамирчин медалийн төлөө өрсөлдөнө

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/09/boxing.jpg

Насанд хүрэгчдийн боксын ДАШТ Их Британ Улсын Ливерпүүл хотноо зургаадах өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээний медалийн төлөөх тулаанууд өнөөдөр эхэлж байгаа бөгөөд Монголын шигшээ багаас

О. Бямба-Эрдэнэ Их Британийн тамирчин Камара Оделтай 12:00 цагаас

Х.Билгүүнсайхан Испанийн Рафаэль Лозанотой 12:00 цагаас

Б.Мөнгөнсаран Узбекистаны тамирчин Казакова Феруза 18:00 цагаас тулалдана.

Сонирхуулахад тэмцээд Монгол Улсыг төлөөлж Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү, Рубeн Пинейро Санчез, Ж.Еркин нарын удирдлага дор 10 тамирчин оролцсоноос 5 тамирчин нь медалийн төлөө шалгарсан. Насанд хүрэгчдийн боксын ДАШТ-ий хагас шигшээд өрсөлдөхөөр эрэгтэйчүүдийн төрөлд

70 кг-ын жинд ОУХМ Отгонбаатарын Бямба-Эрдэнэ,

55 кг-ын жинд ОУХМ Хархүүгийн Билгүүнсайхан,

50 кг-ын жинд ОУХМ Алдархишигийн Баттулга нар үлджээ.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Лутсайханы Алтанцэцэг болон ОУХМ Балсангийн Мөнгөнсаран нар багтаад байна.

Э.Ариунтөгс