Боксын ДАШТ: Маргааш Монголын хоёр тамирчин медалийн төлөө өрсөлдөнө

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/09/546268221_1084286270574080_9200635491810307412_n.jpg

Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд маргааш буюу 2025.09.12-ний өдөр Монголын хоёр шилдэг тамирчин медалийн төлөө өрсөлдөнө.

Маргааш болох эхний тулаан 20:00 цагт эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Л.Алтанцэцэг Япон улсын тамирчин Хикару Шинохара-тай медалийн төлөө өрсөлдөн.

Харин эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга Испани улсын тамирчин Молина Салвадортой 21:00 цагаас медалийн төлөө тулалдана.

Э.Ариунтөгс