Чөлөөт бөхийн ДАШТ: Т.Тулга эхний ялалтаа авлаа

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/09/ariuka/546453539_1220152550145893_1968571949311019758_n1.jpg

Хорватын нийслэл Загреб хотноо чөлөөт бөхийн 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ өдөр Монгол Улсаа төлөөлж эрэгтэйчүүдийн 70 кг-д ”Хүч” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга өрсөлдөж байна.

Манай бөх эхний даваанд Молдавын тамирчин Диаконыг 2:0 ээр ялж Монголын баг тамирчдын эхний ялалтыг авлаа.