Чөлөөт бөхийн ДАШТ: О.Сүлдхүү хүрэл медалийн төлөө барилдана

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/09/aaaa/547204372_1271683428095042_6373217271928176206_n.jpg

Чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 65, 97, эмэгтэйчүүдийн 55, 65 кг-ын жингийн хэсгийн барилдаантай. Г.Ганхуяг, Б.Гантулга, Б.Хулан, Т.Энхжин нар барилдана. Хэсгийн барилдаанууд 16.30 цагаас эхэлнэ. Шөнө 00.00 цагаас 79 кг-д О.Сүлдхүү хүрэл медалийн төлөө барилдана.

Өчигдөр Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Тулга “Загреб-2025” ДАШТ-ий 70 кг-ын жинд Японы бөх, ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө болон хүрэл медальт Ёшиносүкэ Аоягатай хүч үзэж ялагдснаар ДАШТ-ий мөнгөн медалийн эзэн болж, ДЭЛХИЙН ХОШОЙ медальтан болсон юм.