Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий гуравдах өдөр

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/09/o96jqgexwmi4dg27gumb.jpg

Филиппин Улсад болж буй волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий гуравдах өдрийн эхний тоглолт 10:00 цагаас дэлхийн чансааны 11-д бичигдэж буй Кубын шигшээ баг болон 42-д байрладаг Колумбийн шигшээ багуудын хооронд болно. Мөн хоёрдох тоглолт 14:00 цагаас дэлхийн чансааны долоо руу унаад байгаа Японы шигшээ баг 9-д байрладаг Канадын шигшээ багуудын дунд явагдана. Энэ өдрийн хамгийн ойролцоо багууд болох Румыны болон Нидерланд шигшээ багуудын тоглолт 18:00 цагаас эхэлнэ. Харин өнөөдрийн хаалтын тоглолт 21:00 цагаас эхлэх бөгөөд волейболын эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлж буй Польшийн шигшээ багийн эсрэг 23-д байрлах Катарыг шигшээ багуудын тоглолт юм.

Э.Ариунтөгс