МҮБХ-ны “АЛТАН ЦОМ“-ын багийн барилдаан ирэх сард эхэлнэ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/12/38/252469484_1006307183247674_7116078189023643927_ncopy.jpg

Монголын үндэсний бөхийн холбоо нь “Алтан Цом”-ын 2022, 2023 оны багийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой бөхчүүдээ харьяалалын дагуу буюу аймгийн нэрээр багийг бүрдүүлэн амжилттай зохион байгуулсан.

Өмнөх 2 удаагийн барилдаанд дүн шинжилгээ хийн “Алтан Цом”-ын барилдааныг 2 жилд 1 удаа зохион байгуулах, аймгуудын бөхийн тоо, салбар холбоо, дэвжээдийн бүтэц, зохион байгуулалт, бэлтгэлжилт зэргээс шалтгаалан хэсгийн барилдаануудын өрсөлдөөн бага байсныг өөрчлөн, ижил түвшиний бөхчүүдээр бүрдүүлсэн "ҮНДЭСНИЙ ТОМООХОН КОМПАНИ"-удын нэр дээр "ШИЛДЭГ 8 БАГ" оролцох зохион байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа аж.

МҮБХ-ны 2024.09-2025.09 сар хүртэлх хугацаанд зохион байгуулсан нийт 68 удаагийн барилдаанд гаргасан бөхчүүдийн амжилтыг чансааны оноогоор дүгнэн 8 багийн гишүүдийг бүрдүүлэх бөгөөд МҮБХолбоо нь багуудын өрсөлдөөнийг хэт ялгамжтай байлгахгүй, өрсөлдөөн сонирхол татахуйц байлгах үүднээс ҮНДЭСНИЙ КОМПАНИУДАД өөрийн компаний хамаарал бүхий 1-3 бөхийг шууд сонгох (үүнд цалин, ивээн тэтгэлэг, харьяалал болон өндөр чансаатай байгаа бөхчүүдийг урих эрх), багийн бусад гишүүдийг чансааны үзүүлэлтийн 1-8 байр тус бүрээр сугалуулах зарчмаар багийн гишүүдийг бүрдүүлнэ.

“Алтан Цом”-ын 2022, 2023 оны барилдааны шагналын сан 650,000,000 төгрөг байсан бол энэ жилийн барилдааны ШАГНАЛЫН САН 1,500,000,000 ТӨГРӨГ байхаар шийдвэрлэсэн байна.

legacy:2025/09/a1/NewFolder/554579262_1089642036491518_6018405802750759465_n1.jpg