АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “Шатахууны нөөц, хангалт хэвийн байгаа“ гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/damdinnyamgishuun/fbj.jpg

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд болон зарим аймагт АИ-92 шатахуун тасалдсан, олгохгүй байна гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цахим хуудаснаа тайлбар хийж "Хангалт, нөөц хэвийн байгаа. Яг хаана гэдгийг тодорхой хэлбэл шалгаж, магадлах амар байдаг. Дийлэнхдээ зорилготой худал мэдээлэл тараах нь их байдаг" гэжээ.

Хангалт, нөөц хэвийн байгаа.

Яг хаана гэдгийг тодорхой хэлбэл шалгаж магадлах амар байдаг. Дийлэнхдээ зорилготой худал мэдээлэл тараах нь их байдаг даа! https://t.co/xlLuMgpbL2

— Гонгорын Дамдинням (@Daimka07) October 5, 2025