УИХ-ын гишүүн Д.Ганмаа өөрийг нь “Аятайхан байгаарай“ гэж дарамталсан гэх Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг Ёс зүйн дэд хороонд өгчээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/09/ganmaaGishuun/ganmaaa.png

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хуралдаж эмч, багш нарын цалингийн асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганмаа эмч, эмнэлгийн ажилчдын цалин хангамжийн асуудлыг хөнджээ. Гэвч үүний дараа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн түүнийг "Аятайхан байгаарай, хохино шүү" гэж дарамталсан тухай УИХ-ын гишүүн Д.Ганмаа хэвлэлд мэдэгдсэн юм.

Харин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн энэ явдлыг эрс няцааж "Чанга дуугаар ярьсныг минь буруу ойлгосон байх. Ийм явдал болоогүй" гэж тайлбарласан. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганмаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгч буйгаа цахим хуудаснаа мэдэгдлээ.

Ёс зүйн дэд хороонд өргөдлөө өгсөн. Одоо л харна даа.

Миний аав ээж эмч хүмүүс байсан, эмч нарын гэр бүлд төрж өссөн. Эмч нарт хамгийн түрүүнд тавигдаx шаардлага ёс зүй, бас дахин ёс зүй. https://t.co/s3c7ednZTW pic.twitter.com/jQlTY1uGGt

— Davaasambuu Ganmaa (@DGanmaa) October 3, 2025