Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Г.Дамдинням: ЗГ-ыг огцруулах гэж байгаа нь улс төрийн зорилготой. Улс орноо бодсон зорилго байхгүй
10

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням 200 тэрбум төгрөгийн алдагдалтай гэх Засгийн газрын 55-р тогтоолын талаар тайлбар мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ "П.Сайнзориг гишүүн ХЗДХЯ-нд 2013 оноос хойш ажиллахдаа энэ 55-р тогтоолтой яг адилхан гарсан 9 тогтоолын тавд нь оролцож шийдвэр гаргаж байсан. Тэр үедээ яагаад энэ шударга ёсоо ярьж байгаагүй юм
Улстөржиж байна. ЗГ ямар ч хууль зөрчөөгүй. Өөрөө үүнээс ч дор шийдвэрүүдэд оролцож явсан байж ЗГ-ын 55-р тогтоолыг Засгийн газрыг огцруулах үндэслэл болгож байгаа нь улс төрийн зорилготой. Улс орноо бодсон зорилго байхгүй" гэлээ.



