АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг “200 тэрбум төгрөг гэж ярьсан тооцооллоо гаргаж ир“ гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/09/damdinnyamgishuun/daimkaa10.png

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням 200 тэрбум төгрөгийн алдагдалтай гэх Засгийн газрын 55-р тогтоолын талаар тайлбар мэдээлэл хийлээ. Тэрбээр "П.Сайнзориг гишүүн 200 тэрбум төгрөг гэж ярьсан тооцооллоо гаргаж ир. ЗГ-ын 55-р тогтоолын хүрээнд оны эцэс гэхэд 130 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олохоор тооцоолсон. Бараг 200 тэрбумд ч хүрнэ" гэв.

Мөн тэрбээр "Хэрвээ ЗГ алдаатай зүйл хийсэн бол "ҮХЦ-д өгнө" гэснээрээ өгчихөөч ээ. Эсвэл хулгайг нь ярихаар үсрээд гарч ирж байгаа юм уу" гэлээ.