ӨБХ: Тэтгэврийг холимог мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх саналыг гаргажээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 36 сек
840
legacy:2025/10/ahmad.jpg

Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаар Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо.

Манай улс 2024 оны байдлаар 406.3 мянган ахмад настантай, нийт хүн амын 11 хувийг эзэлж байна. Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1 сая 500 мянган төгрөг болгох шаардлагыг тавьж байгаа. Мөн тэтгэврийн доод хэмжээг зөвхөн нэмэх нь шударга бус, 1 сая 500 мянган төгрөг буюу түүнээс дээш тэтгэвэр авч байгаа ахмадууд нэмэгдэлгүй хоцрох нь гэх асуудлыг ч өргөдөлдөө дурдсан байв.

Ахмадын тэтгэврийг 2018 онд 27 мянган төгрөгөөр, 2019 онд 29 мянган төгрөгөөр, 2020 онд 25-40 мянган төгрөгөөр, 2022 онд 15-43 хувь, 2023 онд 10-22 хувь, 2024 онд жигд 100 мянган төгрөгөөр, 2025 онд 6 хувиар тус тус нэмж байжээ. 2026 онд одоогийн төслөөр 6 хувиар нэмэхээр төсөвт тусгаад байна. Ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэхэд 378 тэрбум төгрөг шаардлагатай.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзахад, ахмадуудын тавьж буй шаардлагаар тэтгэвэр нэмэхэд 3.4 их наяд орчим төгрөг шаардагдах учир санхүүгийн хувьд боломжгүй гэх саналыг өгчээ. Ажлын хэсгийн зүгээс ахмадын тэтгэвэр харилцан адилгүй, авч байсан цалингийн итгэлцүүр томьёоллоор тэтгэвэр тогтоолгож чадаагүй зэргээс шалтгаалж тэтгэврийг жигд нэмнэ гэдэг нь өрөөсгөл байгаа. Ойрын хугацаанд ялгаатай тогтоосон зөрүүг арилгах шаардлагатай. Зөрүүг арилгасны дараа инфляцын түвшинтэй уялдуулж жигд нэмэгдүүлэх нь зөв. Үүний дараа холимог мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргажээ.

Дараа нь Өргөдлийн байнгын хорооны дотоод зохион байгуулалтын талаар танилцуулга хийгдлээ. 2025 оны 7 дугаар сарын 9-нд тус байнгын хороог байгуулснаас хойш 61 өргөдөл, гомдол ирсэн байна. Ахмадын тэтгэвэр, эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх, хууль шүүхийн байгууллага, боловсролын зээлийн сан, хот төлөвлөлт, барилгажилтын асуудалтай холбоотой зөрчлийг шийдвэрлэхтэй холбоотой өргөдөл гомдол зонхилсон байна.

Хуваалцах:840

СЭТГЭГДЭЛ (84)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Бүгдийг нь жигд нэм

  • З
    Зочин

    Suuld tetgewert garsan humuus biznes hiideg huviaraa niigmiin daatgal undur tuluud suuliin 5 jil tuluudl odoo 1.5 sayaas deesh avaad bna shdee

  • И
    Иргэн

    Тэтгэвэр чинь ажилласан хамаараад ялгаатай байгаа шүү. Тэгшитгэнэ гэж болохгүй шүү. 30 жил ажилласан хүн 20 жил ажилласан хүнтэй адилхан тэтгэвэр авч таарахгүй

  • Г
    Гүнжээхэн

    Арай бага дахиад нэм нэм!!!!

  • Х
    хүн байна

    холимог мөнгөн дүн гэж юу яриад байгаа юм. Бага тэтгэвэр авдаг гээд их нэмээд‚ их тэтгэвэр их авдаг гээд бага нэмнэ гэсэн үг юм уу юун сонин юм яриад байгаан. 30‚ 40 жил ачаалалтай хүнд ажил хинэмнэ‚йж авсан тэтгэвэр шүү яахаараа сонин юм яриад их бага нэмнэ‚ их тэтгэвэртэй гээд байгаан

  • З
    Зочин

    Тэтгэвэрийн өв 20 жил амьдарсан байх гэдэг нь зөв . 6% нэмэх дэндүү бага

  • Ө
    Өндөр настан

    Төрийн түшээдээ ахмадаа бүү хуур аав ээжтэйгээ адил хүндэл

  • З
    Зочин

    Улсад ажилсан жилээр нь нэм ажиллаж татвар төлж байсан хүмүүс хохорч болохгүй!!!!!!!

  • Х
    Хүн

    Хоёрын хооронд бага хувь нэмээд хэрэггүй. Нэмэгдэх сургаар чинь бүх бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгддэг. Нүгэлийн нүдийг гурилаар хуурна гэгчээр больж үз. Өөрсдөө хэдэн их наядаар идэж байж муу өлөн ховдог ХУЛГАЙЧУУД.

  • З
    Зочин

    хуцаад бга хүнд дургүй хүрээл бна

  • Х
    Холимог мөнгөн дүн гэж юу гэсэн үг вэ

    Холимог мөнгөн дүн гэж толгой эргүүлэхгүй ээ

  • З
    Зочин

    Энэ тэтгэвэрийн өвийг эргэж хармаар бна шүү 20 жил бол арай урт бна.гэрлэлтийн баталгаатай байвал гэснээр оруулмаар юм .Хэн ч хэзээ үхэхийгээ мэдэхгүй харин баталгаатай мөртлөө талд амьдарч байгаа хүмүүс зөндөө л байдаг шүү дээ сайн нягталж үзмээр юм

  • З
    Зочин

    Тэтгэвэрийн мөнгийг шударгаар бодуулсан хүмүүс нь хохирдог 2016 онд ААНэгжүүдийн татварын өршөөлийн хууль гаргасан тэр үед овсгоотой зальтай зайтай хүмүүс нь тэтгэвэрийн мөнгө нэмэгдүүлсэн хүмүүс байдаг бололтой шүү бага авч байгаа тэтгэвэрээ нэмэх зөв

  • З
    Зочин

    ӨБХ юу ч мэдэхгүй хэдэн малнууд биз дээ холимог мөнгөн дүн ч гэх шиг нуух

  • З
    Зочин

    Холимог мөнгөн дүн гэж битгий солиороод тархи толгой эргүүлээд бай!Зүгээр л хэг бүхэнд ойлгомжтой нэр томьёо хэллэг хэрэглэвэл яасан юм бэ?Манай энэ хууль журам ер нь их сонин нэр хэллэгтэй.Торгууль тавихдаа тэдэн нэгж энтэр гээд.Тэрийг чинь хэнд ч ойлгомжтой зүгээр л тэдэн төгрөгөөр торгов гэж болдоггүй юм у

  • З
    Зочин

    Чам шиг бөөсийг хээрийн эрэгний мухраас олсон биз

  • З
    Зочин

    Холимог мөнгөн дүн гэж нэг нэр томъёогоор толгой эргүүлж хуурах уу

  • З
    Зочин

    Холимог мөнгөн дүн гэж ямар будлиантай юм гаргаад ирвээ бас Дандаа луйвар хийх будлиантуулах арга сэдэж байх юм Тэтгэврийг нийтэд нь шууд нэмэх мөнгөн дүнгээ гаргаж нэм

  • З
    Зочин

    Эрдэнийг сайд байх үeд хэдэн төгрөг нэмээд хэсэг хүмүүс ойрын хүрээлэлийн ах дүү найз нөхөд нь тэтгэвэрээ үндэслэлгүй маш ихээр нэмсэн түүнийг шалгах хэрэгтэй

  • И
    Иргэн

    Мөнгөний талаар ямар ч ойлголтгүй тэтгэврийн зээл аваад мөнгөгүй болсон хэсэг бүлэг хүмүүсийн мунхаг шаардлага бнаа!!! Импляц буурахгүй байхад нэмээд мөнгө хэвлээд тараа гэж байгаа хүмүүсээс эрүүл бодол сэтгэхүй гарахгүй л дээ тэд ходоодондоо захирагдаж бн зайлуу!!

  • И
    ИРГЭН

    Хэдхэн жилийн өмнө Тэтгэвэрийн доод хэмжээг 550'000 төгрөг болгоход доод тэтгвэртэй ахмадууд за одоо болоо баярлалаа ахиж нэмэх шаардлагагүй гэж байсан нь саяхан гэтэл одоо доод тэтгвэрийг 1500'000- болгож өг гэж тэнэгтдэг юм бн аа!!! Ккк Ямар эдийн засгийн мэдлэггүй, ойлголтгүй улны хүмүүс их байнаа!!! Тэтгэврийн доод хэмжээг 1500'000- болгоход маргааш нь талх 15000- мянган болно шүү дээ эргүү малуудаа!!! Эхлээд зээлийн хүү чинь нэг оронтой тоонд бууж байж импляц бууна дараа нь цалин тэтгэвэр чинь амьдралд чинь хүрэлцхүйц болноо хүмүүс минь ийм мунхаг шаардлага тавьж байхаар МАН - аас импляцаа буулга гэж жагс!!!

  • З
    Зочин

    Тэтгэврийг хэзээ ч битгий нэм !

  • O
    OYUN

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд $780,000 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би $780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

  • O
    OYUN

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд $780,000 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би $780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

  • З
    Зочин

    ӨБХороо Ахмадуудын авч байгаа тэтгэвэрт хяналт шалгалт хийж үнэхээр 30-40 жил татвар төлсөн, хүүхэд нь хөдөлмөрлөсөн жилд нь ороогүй, сүүлийн 5 жил татвар өндөр төлж тэтгэвэр тогтоолгосон, хувь тэнцүүлсэн гэх мэт асуудлыг тус бүрд нь гаргаад маргаантай байлыг шийдэж болохоор юм шиг байх юм

  • З
    зочин

    Насаарай хөдөлмөрлөж улсдаа татвар төлж, хүн амаа өсгөж өгсөний төлөө үр хүүхдээ хүний тооноос хасуулах ёстой юм вэ? 1980-аад онд үр хүүхэдтэй болсон ахмадуудын заримынх үр хүүхдийг хөдөлмөрлөсөн жилд тооцоохгүй ялгаварлах гадуурхах байдлаа зогсоож хүүхдийн тоогоороо жилээ нэмж өгөх, хувиараа бeзнис эрхлэж байгаад сүүлийн 5 жил өндөр татвар төлж тэтгэвэрээ өндөр тогтоолгосон хүмүүст хяналт тавьж улсдаа 30-40 жил шударга ажиллаж хөдөлмөрлөсөн ахмадуудынхаа тэтвэрийг ялгаж салгаж нэмэгдүүлэх нь зүй ёсныхоо

  • З
    Зочин

    Насаараа 37, 38 жил ажиллаж маш өндөр нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн хүмүүс л 1500000 төгрөгийн тэтгэвэр авч бна.Харин ажилласан жил цөөхөн авч буй цалин ,төлсөн даатгал нь цөөхөн төгрөг бол хамгийн доод тэтгэврийг авч байгаа.Хамгийн ихийг авлаа гээд тэтгэвэр нэмэхгүй гэдэг нь юу гэ байгаам улсад олон жил ажиллаж,их мөнгө төлсөн гээд буруутгаж бгаа юю уу?Тийм ч юм гэж байхгүй байх шүү.Жигд нэмбэл таарна.

  • З
    Зочин

    Tetgebriig zugeerl jigdleed nembel dahin2 nemeh asuudal garah ni bagasah bishu

  • З
    Зочин

    Ажиллаж байсан албан тушаал, авч байсан цалингийн хэмжээгээр тэтгэвэр тогтоодог.Бага цалинтай, цөөхөн жил ажилласан хүмүүс бага тэтгэвэр тогтоолгосон байгаа.Үүнийг адилтгаж болохгүй.Харин тухайн үеийн ажил албан тушаал, одоо яг тэр албан тушаалд ажиллаж байгаад тэтгэвэрт гарч байгаа зөрүүг ойртуулах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Хувиараа хөдөлмөр эрхлэгч нар сүүлийн таван жил сайн дураараа өндөр татвар төлөөд өндөр тэтгэвэр авч байгаа нь үнэн.

  • Т
    Тэтгүүлэгч

    "Холимог мөнгөн дүн" бас нэг гөлөг төөрүүлэх санаа. Наад мөнгө хүүлэгчид чинь тэгээд холимог мөнгөн дүнгээр тооцоо хийх юм уу.

  • З
    Зочин

    Тэтгэвэрч бай, цалинч бай нэмэхэд юмны үнийг нэмэхгүй байх дээр хатуу анхаармаар юм. 6 хувь нэмбэл зургаан хувь, 60хувь нэмбэл юмны үнийг тэгж л нэмнэшдээ, энэ харгис худалдаачид. Энийг ер ярихгүй юм.

  • З
    Зочин

    1сая 500 гаас 2сая ийн хооронд тэтгэвэр авч бгаа хүмүүсийг шалгаруулах хэрэгтэй ер нь ийм өндөр тэтгэвэр авах хүн ер нь цөөхөн байх ёстой хуулийн цоорхойг ашгилсан байж таарна

  • З
    Зочин

    яахаараа ялгавар гаргадаг юм 15000-гаас тэтгэвэр авч байгаа хүмүүс татвар өндөр төлсөн хүмүүс шүү дээ сард 50 60 мянга төлсөн хүмүүст нэмчихээд 100-гаас дээш төгрөгийн татвар төлсөн хүмүүст ялгавар байх ёсгүй

  • Б
    Батболд

    Хөшгдийг ингэж доромжилж болохгүй ээ бас 6/ нэмэхэд талхны үнэ 2дахин нэмчихдэг тэгээл гүйцээ ккк доромжлол шүү

  • З
    Зочин

    Уучлаарай доорх сэтгэгдэлд насаараа улсад ажиллаж гучин есөн жил үнэнч шударга хөдөлмөрлөөд тэтгэврийн доод хэмжээ авч байна амныхаа зоргоор дураараа ярих юм

  • А
    Ахмад

    Ахмадынхаа тэтгэвэр нэмж зээлийн хүүг бууруул өнөадрийн энэ нийгэмд одооны энэ авч байгаа тэтгэвэр хаанаач хүрэхгүй байна эм тариа хоол унд гээд

  • B
    Bulgan

    Тийм юм гэж юу байсан юм ажил хийгээгүй байж байгаад тэтгэвэрт гарцгаасан хүмүүс л бага тэтгэвэртэй бга шт. Насаараа ажил хийсэн хүмүүстэй барьцах шаардлагагүй. 40 жил ажиллачихаад ажил хийгээгүй шахуу 20 жил ажилласан хүнтэй ижил тэтгэвэр авах хэрэг үү

  • З
    Зочин

    Ядаж Нэг сая болгомоор юм.Юун 6 хувь бэ.Бүү доромжил.Тэтгэвэр нэмсэн гээд бүх хулгайчууд нь мэдэгдэл хийж тэнэгтэнэдээ.126-хулгайчаа цөөлж байгаад тэтгэврээ нэмээч.Хулгайчыг хулгайч гэхгүй бол юу гэхийн бэ.

  • Z
    Zochin

    Tiim shuu

  • Z
    Zochin

    Zuv shuu. Tetgevriin zuruu hezee ch arilahguig yagaad oilgodoghuin bol kkk

  • Б
    Баба

    Инфляцаараа нэм

  • З
    Зочин

    ?инфляцаараа нэмээч ээ!

  • Н
    Н Энатайван 65настай

    Яагаад 1сая500төгрөг болгожболдоггүйн сонин 126н гишүүнь 7000сая цалинтай бид 689төг ямар ялгаатаы юм бид хийсэнээ үнэлүүлж болдоггүй юмвэ??? Зээлийн хүүнь Ө

  • Т
    Тийм

    Яг үнэн.

  • Ч
    Чимгээ

    Зээлийн хүүг бууруулах нь тэтгэврийн мөнгө нэмсэнтэй адил дэмжлэг болно инфляцад бас нөлөөлөхгүй өндөр тэтгэмжтэй хүмүүс өндөр төлж байсан нь тодорхой иймд тэнцүү байж болохгүй болов уу

  • I
    Irgen

    Тэтгэвэрийн зээлийн хүүг бууруул. 6% болго.

  • Z
    Zochin

    Тэтгэвэр тогтоолгох үед тэр үеиын ханшаар тогтоосон одоо бол жигд хэмжээтэй нэмэх нь зүйтэй тэгэхгүй бол зөрүү улам лих гарна

  • З
    Зочин

    Солонгост баялаг бүтээсэн цалингаасаа өндөр төлөөд өндөр тэтгэвэр авдаг хүмүүс байдаг. Тэд баялаг бүтээсэн үү

  • З
    Зочин

    Tetgeveriin zeeliin huug buuruulah estoi

  • Т
    Тэтгэврийн хүүг 6%-с хэтрүүлэхгүй байх.10 давсан х

    Тэтгэврийн хүүг 6%-с хэтрүүлэхгүй байх.10 давсан хүү нь дэндүү өндөр бгаа шүү. ЗочинТэтгэврийн хүүг 6%-с хэтрүүлэхгүй байх.10 давсан хүү нь дэндүү өндөр бгаа шүү. Зочин

  • И
    Иргэн

    Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах нь бүгдэд хүртээмжтэй шийдвэр болно доо. Банкууд тэтгэврийн хүүгээс их хэмжээний орлого олж, тэтгэвэр авагч биднээс асар их мөнгө хүүлж байгаа шүү.

  • З
    Зочин

    Тэтгэврийн хүүг 6%-с хэтрүүлэхгүй байх.10 давсан хүү нь дэндүү өндөр бгаа шүү.

  • З
    Зочин

    Бүх хүнд ижил дүнгээр нэмэх хэрэгтэй.хувиар нэмэхэд тэтгэврийн зөрүү улам л их болно.их төлсөн хүмүүс тогтоолгохдоо өндөр тогтоолгосон учир их нэмж зөрөөг улам их болгох шаардлагагүй

  • T
    Tulga

    Тэтгэврийг жигд нэмэх нь буруу ер нь ажил хийж байгаагүй бас хөдөлмөрийн дэвтэртэй бсан гэж хуурамч хөдөлмөрийн дэвтэртэй хүмүүс их олон баг ер дүүргийн нийгмийн даатгалын байцааг ч нар мөнгө авч тэтгэвэрт гаргасан зүйл их бга тэгэхээр үнэнчээр ажил хийж тэтгэвэрт гарсан улсууд их хохирч бна тиймээс энэ бүгдийг сайн бодож нэмэх хэрэгтэй

  • З
    Зочин

    Зөрүү, холимог мөнгө ч гэх шиг толгой эргүүтсэн, төөрөгдүүлсэн юмаа боль!!!

  • С
    Сүрэн

    Ижил тэнцүү болгоно гэдэг нь утгагүй асуудал шүү дээ, ажиллаж байхдаа авч байсан цалин,төлж байсан НД - тай уялдаатай тогтож байгаа шүү дээ.Харин тэтгэврийн зээлийн хүүг бууруулах нь бүх хүмүүст хүртээмжтэй үйлчилгээ шүү

  • Б
    Баагий.

    Зоргоороо шийдэх мэргэжил мэдлэг бүхий хүн мөн үү. Газ угаартах,тэсэрч дэлбэрэх,Гал түймрийн гээд олон асуудал бий. Бушуу туулай борвиндоо баастай шүү.

  • J
    Jagi San.

    Үргэлжлэл. Тэхээр хувиараа бизнэс эрхлэгч НДШ төлсөн ч эс төлсөн ч нийгэмд төрөөс цалин авагчаас илүү бачлаг бүтээж өгсөн байна. Тиймээс хувиараа бизнес эрхэлсэн хүмүүсийг гадуурхалгүй тэтгэвэр өгөх хэрэгтэй. Ер ни хувиараа бизнес эрхлэгч ни биеэ даагаад авч явахад амархан уу? Ихэнхи төрд ажилласан хүмүүс ингэж явж чадахгүй шүү дээ.

  • J
    Jagi San

    Энд нэг юм байна. Улсад ажилласан хүмүүс улсад юм бүтээж өгсөн үү? Цагдаа, эмч, багш, төрийн албан хаагчид нэг их юм баялаг бүтээгээгүй байх. Тэд улсаас авдаг цалингийнхаа тодорхой хувийг л буцаагаад улсын НДШ-д төлсөн. Гэтэл хувиараа ажилласан улсууд улсаас мөнгө авалгүй өөрөө өөрийгөө аваад явсан. Жишээ ни гутал хийдэг хүн байжээ гэе. Тэр арис, шир, резин, цавуу, цахилгаан тог, дулаан, газар гээчийг ашиглаад гутал гээч шинэ баялаг бүтээж байна. Тэр улсаас цалин авсангүй. Харин нийгэмд баялаг бүтээж өгсөн байна. За барилгачин, өрлөгчин залууг авч үзэе. Тэр цэрэг шиг улсаар тэжээлгэж, хувцаслуулж, улсаас цалин авсангүй. Тэгсэн мөртлөө ЗХУ бидэнд өгсөнөөс илүү их барилга бариж, тэнд ни нөгөө багш, цэргийнхэн, эмч, төийн албан хаагч, цагдаа... гэх мэт хүмүүс сууцгааж байна. Тэхээр барилгачин, өрлөгчин залуу нийгэмд гарт баригдахуйц баялаг бүтээж өгчээ. Тэхээр хувиараа бизнес эрхэлж, ажиллаж хүмүүс улсад цалингийн дарамт бололгүй амиа аваад явж байснаас гадна, нийгэмд баялаг бүтээжээ.

  • З
    Зочин

    Залуу насандаа тогтвортой улсад ажил х йж хөдөлмөр л өөгүй байж одоо олонжил тогтвортой ажил хийж бга цалин авч байгаад тэтгэвэр т гарахад бага л авч бна тэгээд ажил хийгээгүй байж байгаад тэтгэвэр т гарах болоод 5 жилийн өндөр төлөлтөөс болж тэтгэвэр ялгаатай тогтоосон байдаг тэрийг сайн судалж байгаад олон жил ажилласан хүнд нэмэх ажилласан жил хүрээгүй нас нь болохоор тэтгэвэрт гарахад бга бна ийм учир хөдөлмөр хийж ажилласан хүний жил хүрсэн бгааг харгалзан үзэж нэмэх ёстой ажил хийгээгүй жил нь хүрээгүй нас нь болохоор тэтгэвэр авдаг юм шиг улсууд бна эдгээр улсууд ажилласан бидний мөнгийг хувилаж авах юу ьэ

  • З
    Зочин

    Энэ нь зөв

  • З
    Зочин

    Холимог ч гэх шиг дуулаагүй л нэр томъёо юм санж. Ямар ухаантан нь ийм юм гаргаж ирэв. Энэ нийгмийг хөлөг онгоц гэвэл бүхлээрээ далайн хар шуурганд орлоо доо. Жолоон дээр нь хэдэн сармагчин суучихсан, хоорондоо бөөн хэрүүл, зодоон. Заримыгаа ад үзэж далай руу шидэх гэж байдаг…

  • Д
    Д Алтанцэцэг тэтгэвэрт байдаг

    Зөвхөн доод тэтгэвэр буюу 689000 авч байгаа тэтгэвэрийг ядаж 1 сая. болгох хэрэгтэй байна эсв л 30-с дээш жил ажилласан бол 1 саяаас дээш гэж тогтоох .

  • З
    Зочин

    Тэтгэвэрийн зөрүү арилна гэж бхгүй залуу насандаа ажил хийхгүй биеэ оторлож хэвтчихээд одоо насаараа ажилласан хүмүүстэй барьцаж тэтгэвэр нэмүүлнэ гэж солиорохоо боль

  • З
    Зочин

    Олон жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан жилийг харгалзаж тэтгэвэр нэмэх нь зөв. Тэтгэврийг тодорхой хувиар нэмэх ёстой. Доод хэмжээг 1,5 болгохоор цөөн жил НДШ төлж элдэв хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон хүмүүс хожих болно.

  • У
    Уранчтмэг

    НДШ -ийн төлсөн зэргээс хамаарч өөр өөр тэтгэвэр авах нь ойлгомжтой шүү дээ.Хэт туйлширч муйхарлах хэрэгггүй.

  • У
    Уранчимэг

    Хүний хөдөлмөр хөлсөө дуслуулсан цаг хугацааг тооцох хэрэгтэй.Улсад олон жил хөдөлмөрлөөгүй татвар мөнгө бага төлсөн хүмүүс ичих хэрэгтэй.Тэтгэврийн доод хэмжээг 1 сая 500 болгох зүйтэй ч ажилласан жилийг заавал харгалзаж үзэх үнэн зөв асуудлыг шийдэхэд нийцнэ.

  • З
    Зочин

    Холимог мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх гэдэг нь яах юм бол ойлгохгүй бн. Зөрөөг арилна гэж байхгүй дээ. Ажилласан жил НДШ төлсөн, авч байсан цалин өөр учир. Тэтгэвэр өөр байж таарна. Харин улс д биеийн хүчээ үнэлэмж хөдөлмөрлөөгүй НДШ ийг хувиараа өндөр төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгосон хүмүүс байдаг гэсэн энэ нь шударга бус. Үүнийг ялгаж салгаж шийдвэрлэх хэрэгтэй л дээ. Хэсэг ахмадуудын тэт нэмэгдээгүй хохироосон нь үнэн шүү Тэд улсад 25 с дээш 30,40 жил хөдөлмөрлөсөн хүмүүс авдаг цалин нь бага байсан ч биеийн хүчийг үнэлж доод тэт г нэмэх шаардлагатай гэж бодож бн. Ер нь бүх тэт г хувилж бус мөнгөн дүнгээр нэмэх нь зөв гэж бодож бн.

  • Н
    Настан

    Залуу насандаа ажил хөдөлмөр эрхэлж НДШ төлөхийн оронд ааг зоог хийж өнгөрөөчихээд одоо тэтгэвэр бага гэж гонгинох

  • У
    Уншигч

    Энэ тэтгэврийн зөрүү гэдэг бол заавал бн. Үүнийг зөв тооцож, ялгаа заагийг үндэслэлтэй болгож шийдвэрлэх хэрэгтэй. Тухайлбал огт ажил хийдэггүй, НДШ төлж байгаа буюу боломжтой үедээ төлөхгүй гэж хэл ам гаргадаг байсан буюу хөдөлмөр хийж үзээгүй хүмүүс хамгийн багаар тогтоогдсон байгаа. Түүнээс дээш нь тооцож буй аргачлалынхаа дагуу тогтоогсон байх. Ийм ч байх ёстой. Тэгэхээр ялгааг арилгана гэдэг нь 2 зүйлд анхаармаар сангдаж байна. 1. Хамгийн доод түвшинг хөдөлмөрийн хөлсний доод жишгээр тогтоох. 2. Адил төрлийн ажил хийж байсан хүмүүсийг оны ялгаагүй адилтган тогтоох. Үүнээс хойш ирэх оны нэмэгдлийг хувиар биш адил мөнгөн дүнгээр нэхэгдүүлэх нь зүйтэй. Энэ өөрчлөлтөө 1 удаа үндэслэлтэй тогтоож шийдмээр бн. Сүүлийн үеийн төрийн алба хаагчид аливаа пманд хандах хандлага, тооцоо судалгаа талдаа их залхуу хайнга ханддаг, түүнийг удирдах албан тушаалтан нь туршлагагүй, чадамжгүй байдалд үүнд гол нөлөө үзүүлээд байна гэж хардаг

  • З
    Зочин

    Сда өөрсдийнхөө тансаглалаас танаач пиздануудаа. Тэтгэвэр халамж хоёрынхоо ялгааг ч гаргаж чадахгүй хувхай шээснүүд үхэж далд ормоор юмаа

  • И
    Иргэн

    Тэтгэвэр бол халамжийн тэтгэмж биш шүү дээ. Авсан цалингаасаа шимтгэлээ 20 жил төлсөн хүн л тэтгэврийн насанд хүрээд үүнийхээ 45 хувиар анх тэтгэврээ тогтоолгодог байх шүү. Гэтэл халамж шиг тэд болго гэж төрөөс шаардах нь утгагүй хэрэг. Үүнийг ахмадуудад ойлгуулан тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэтгэврийг 1500000 төг болго гээд улс төр хийх хэрэгсэл болгочихлоо. Ингэж болохгүй. Тэтгэвэр авагч та өөрийнхээ тэтгэврийг төлсөн жилээрээ, шимтгэлээрээ бүрдүүлдэг гэдгээ ойлго. Харин нэгэнт тогтсон тэтгэврийг тодорхой хувиар нэмэх нь төрийн төсвөөр шийэх асуудал. Энэ нь бүх тэтгэвэр авагчдад хүртээлтэй асуудал юм.

  • Ү
    үглээ.өвгөн

    Тэтгэвэр нэмэх нь төгрөгийн инфляцийг гүйцэхгүй!!!

  • З
    Зочин

    Улсад бараг ажил хийж үзээгүй шахам тэтгэвэр авдаг хүмүүс байдаг тэгээд насаараа ажиллаж татвар төлсөн хүмүүстэй барьцаад байж болохгүй штээ

  • А
    Ахмад

    Тэтгэвэрийн зөрүү угаасаа байх асуудал.Цаашдаач байна.Хийж байсан ажил,авч байсан цалин,НДШ төлсөн байдал өөр өөр байгаашүүдээ.Харин адил ажил албан тушаал эрхэлж байсан хүмүүсийн хувь тэтгэвэр ойролцоо байх учиртай юмшүүдээ.

  • O
    Odgerel

    Бага авч бгаа ахмадаа л нэг удаа нэмээд тэгштэгэх хэрэгтэй 1.500000 болгох хэрэгтэй 689к бол нээрэн ёстой хаач хүрэхгүй бгаа шүү

  • Н
    Нэргүй

    Тэтгэврийн зөрөө хэзээд бна

  • З
    Зочин

    6%-иар яадаг юм 30,40%-иар нэмж чадахгүй бж

  • С
    Сайнбилэг

    ХОЛИМОГ МӨНГӨН ДҮН ГЭЭД ЯМАР ЮМ ГАРГАЖ ИРЭЭД БУЛИХАЙЦААД БАЙНАА. ТОВЧ ТАЙЛБАРЛААГҮЙ ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭЭД ШИЛНИЙ ЦААНААС ЧИХЭР ДОЛООЛГООД БАЙХ САНАА ОЛЖДЭЭ. НОВШНУУД ЧИНЬ.

  • З
    Зочин

    Дарга даамал хийж байсан хүмүүсийнх аймаар нэмэгдэнэ. Энэ ариун явдал уу

  • И
    Иргэн

    Бага тэтгэвэр авдаг хүмүүсдээ 1 удаа арай их нэмээч ээ.

  • З
    Зочин

    Төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад нь өгдөг тэтгэмжээ зогсоо. Эсвэл тэтгэмж авч тэтгэвэрт гарсан хүмүүст нэмэгдэл өгөхөө боль.

  • З
    Зочин

    Өндөр тэтгэвэртэй хүмүүсээ нэмэхгүй өнж. Тэгж байж зөрүү багасанаа