4680 тонн АИ-92 шатахуун тээвэрлэгдэн ирж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
80
legacy:2025/10/web_11920x1080.jpg

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 109.703 тонн шатахууны нөөцтэй байна. Үүний 21.408 тонн нь АИ-92 шатахуун байна. Манай улсын АИ-92 шатахууны хоногийн хэрэгцээ 2000 тонн байдаг. Үүгээр тооцвол 11 хоногийн нөөц байгаа гэсэн үг аж. Одоогийн байдлаар нэмэлтээр 78 вагон буюу 4680 тонн АИ-92 шатахуун тээвэрлэгдэн ирж байгаа. Иймээс өмнөх хэвийн өдрүүдтэй адил хэрэглээ байвал хоёр долоо хоногт хүрэлцэхүйц нөөцтэй аж. Мэдээж энэ хугацаанд дараагийн тээвэрлэлтүүд хийгдэнэ. Мөн БНХАУ-аас авах АИ-92 шатахууныхаа хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх тохиролцоонд хүрч, ажлууд эхэлсэн. Тиймээс тайван байж, зохистой хэрэглэж чадвал эрсдэлийг хамтдаа даван туулах боломжтой байна.

Мэдээж бие биеэсээ өрсөж, банкаа дүүргэх гэж хичээсээр байвал энэ баланс алдагдах нь ойлгомжтой. Учир нь нийслэлийн замын хөдөлгөөнд 800 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцож байгаа. Тэд өмнөх хэвийн өдрүүдтэй адил хэрэглээндээ нийцүүлж шатахуун худалдан авахад хоногт 2000 тонн АИ-92 борлуулагддаг байсан. Хэрэв 800 мянган машины банкийг нэгэн зэрэг дүүргэхээр зүтгэвэл 2000 тонноос хэд дахин давсан огцом эрэлт үүсэх юм.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Банкаа дүүргэлээ гээд байх юм. Дүүргэг, тэгээд юу гэж, буцаагаад асгаад байгаа юм уу. Ганцхан сая машины банкыг дүүргэж чадахгүй Дамдиннямаар яахын

  • З
    Зочин

    Яасан ч олон хоног явдым дээ хөөрхий

  • З
    Зочин

    худлаа даа

  • А
    Ахмад

    Хэзээ хаана вэ.аль 1дэх өдрөөс л сайд шүү юм нь ирж бгаа тайван амгалан бай гэсэн аль вэ.

  • S
    Saak

    Хомсдол үүсгэх шалтгаан юу байв.Төр засаг ажлаа хийх хэрэгтэй.Хийж чадахгүй бол бүгд огцрох хэрэгтэй.

  • З
    Зочин

    Хомсдол үүсгэж шатахуун зарахгүй олон хоног болж бөөгнөрөл үүсгэсэн импортлогч шуналууд хяналт тавьж зохицуулалт хийгээгүй яам худлаа ярьдаг Дамдинням нар ямарч буруугүй энхийн тагтаанууд ард иргэд л буруутай.Ийм л ацнууд бидний дээр залраад доромжлоод байна даа.

  • Б
    баагий

    Хогын ацнууд

  • А
    Араагүй юм даа

    Улс болон нефьт импортлогч компаниуд нөөцийн саваа дүүргээгүй байхад иргэн хүн өөрт тулгамдсан асуудлаа шийдэх гэж банкаа дүүргэснээрээ буруудах уу? Хэдэн зөвшөөрөлтэй импортлогч компаниуд нөөцийн саваа ашиглахгүй олон жил болсон, шууд вагоноосоо зарсаар ийм байдалд хүргэсэн биздээ