Орос гаднаас шатахуун импортлохоор болжээ

Дэлхий дахинд
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин 10 сек
40
legacy:2025/10/Web_banner.jpg

ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүд Украины халдлагад өртсөнтэй холбоотойгоор дотоодын шатахууны нөөц дундарч, хэрэглээгээ хангаж дийлэхгүйд хүрсэн тул гаднаас импортлох бодлого барьж эхэллээ. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард Беларусь улсаас 49 мянган тонн шатахуун импортолсон нь өмнөх сараас дөрөв дахин өссөн үзүүлэлт аж. Улмаар шатахууны хангамж, хүрэлцээ хүндрэлтэй хэвээр байсан тул ОХУ энэ долоо хоногоос эхэлж импортын шатахууны татварыг тэглэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэж тооцсон байна.

Шатахууны хувьд ОХУ-аас 95 хувийн хамааралтай манай улсад тун таагүй уур амьсгалыг бүрдүүлж мэдэхээр байна. Хойд хөрш дайны нөхцөл байдлаас үүдэж өөрсдийнхөө хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч, аргаа барж импортын 5 хувийн татвараа тэглэж, шатахууныхаа хангамжийг нэмэгдүүлэхээр хичээж байгаа энэ үед бидэнд илүүчилсээр байх боломж бий юу гэх асуулт ургаж байна. Бид гарцаа байхгүй хойд хөршөөс шатахууны бүрэн хамааралтай. Тус улс энэ хүнд цаг үед өөрсдийн нөөцөө хамгаалахыг эрмэлзвэл бид яах ч аргагүй. Нөгөө талаас ямар ч сайд дарга байгаад энэ хүндрэлтэй асуудлыг алга урвуулах төдийд шийдээд, ОХУ-аас өөр нийлүүлэгчийг богино хугацаанд олоход хэцүү. Ямартай ч салбарын яам гарц гаргалгааг хайсаар байгаа биз.

Ер нь одоо үүссэн хүндрэл урт хугацаанд бий болсон бодлогын алдаанаас үүдэлтэй. Өмнөх Засгийн газрууд шатахууны 3-6 сарын хэрэглээгээ нөөцлөх савыг өдий хүртэл яагаад байгуулаагүй байсан бэ, аж ахуй нэгжүүдээ хөнгөлөлттэй зээл, бодлогоор яагаад дэмжээгүй вэ гэдгээс эхний асуудал яригдана.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • A
    ard11 сар өмнө

    eh oronch uher mongol yum bizdee

  • Э
    Эх оронч монгол11 сар өмнө

    Мулгуу тэнэг төрийнхөө орос мөхөх гэж байгааг мэдэж байна уу? Оросын орон Украйн ч юм уу? Америк ч юм уу? Финланд ч юм уу? Япон ч юм уу хойгуур манайтай хил залгавал яахав?????!!!!!!! Энэ бол байж болох асуудал шүү. Хэзээ ч мөхөхгүй гэж байсан "Зөвлөлт Холбоот Улс" Тэгэхэд орос бол алга урвуулахын дайн дайд байхгүй болно ш дээ. Мөнхийн хөрш гэж бодоод мулгуу тэнэгээ гайхуулаад байх юм. Мөнхийн хөрш гэж энэ ертөнцөд байдаггүй зүйл! Зохиомол үлгэр итгэхээ болих хэрэгтэй. Эртнээс бензин тосоо яах вэ гэдгээ бодох хэрэгтэй! Бид л хожих ёстой шүү! Түүнээс бус орос мөхөх нь бидэнд ер падгүй!

  • З
    Зочин11 сар өмнө

    Бичсэн юмаа хянаж байгаач ээ.Согтууюм уу?

  • З
    Зочин11 сар өмнө

    Orosiig urd hursh geed baihiin. Hoid hursh shuu de.