АИ-92 шатахууны үнийг нэмсэн 21 ААН-ийг 52.6 тэрбум төгрөгөөр торголоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:2025/10/Kolonk.png

Монополын эсрэг газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 21 аж ахуйн нэгж Аи-92 автобензиний үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:” гэж, 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээрх хяналт шалгалтаар тогтоогдсон үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж 21 аж ахуйн нэгжид 52,6 тэрбум төгрөгийн торгуулийн шийтгэл ногдууллаа.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд $780,000 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би $780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

  • М
    М.Төрбаяр

    Үнэн бол жагсаалтаар нь зарлаж иргэд, олон нийтэд мэдээлэл өгмөөр байна. Ямар аж ахуйн нэгжийг ямар шатахууныг хэдэн төгрөгөөр нэмсэн зөрчилд нь ямар хэмжээтэй торгууль оногдуулсан юм бол мэдмээр байна. Одоо зөрчлийг нь яаж арилгуулах болсон юм гэх мэт.

  • З
    Зочин

    Улсын төсөвт орно, эсвэл чамд өгөх ёстой юу

  • H
    Hardah setgel

    Tgd ter torgoson mongoo hen awch yund hergelj bgn teriigee bas il tod bailguul ymr we hahah

  • З
    Зочин

    Шатахуун нэмээд олсон мөнгөөр нь торгосон бол нэмсэн үнийг нь буцаагаад буурах арга хэмжээ авах ёстой биз дээ. Тэгэж байж бодит хариуцлага тооцсон болно биз дээ

  • З
    Зочин

    Sodmongol albaar iim bdal vvsgej bgaa ene zasag ogstruulah gj dald sanaa

  • З
    Зочин

    ямар ямар аж ахуйн нэгж юм нэрийн бичиж бодоггүй юм уу аягүй бол дандаа жижиг аж ахуйн нэгж байгаа даа