“ЖАПАН ТАУН“ ХОТХОНЫ БАРУУН УРД ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/11/baagii/jjjjjjjjjj.jpg

Их Монгол Улсын гудамжнаас “Жапан таун” хотхоны баруун урд талын буцаж эргэх эргэлт хүртэлх замын хойд хэсгийг шинэчиллээ. Тэмдэг, тэмдэглэгээг шөнийн цагаад хөдөлгөөн сийрэг үеэр хийж дуусгана.

Ингэснээр нийслэлийн төсвөөр хийж буй энэ жилийн зам засвар, шинэчлэлийн 42 ажил бүрэн дуусаж байна. Ирэх жилээс олон түвшний уулзвар болон хурдны замын ажлаа эхлүүлнэ.