Хонконгийн орон сууцад гарсан галын улмаас амиа алдсан иргэдийн тоо 94-т хүрчээ

Дэлхий дахинд
TurbatУнших: 1 мин
00
legacy:2025/11/zuragnuud/590107589_1506647538130440_262930529900172675_n.jpg

Өнгөрсөн лхагва гарагт Хонконгийн Тай-по дүүрэгт орших орон сууцны цогцолбор 8 барилгад гарсан гал түймрийн улмаас амь насаа алдсан хүний тоо одоогоор 94-т хүрчээ.

Тодруулбал, тус барилгад засвар хийж байсан барилга засварын компанийн ажилтнууд засварын явцад галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гал түймрийг анх дэгдээсэн гэж үзэж байгаа аж. Тиймээс засвар хийж байсан 3 компанийн захирлуудыг Хонконгийн цагдаагийн газраас баривчлан шалгаж эхэлсэн байна.