Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:2025/12/gaaliinnh.png

Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гааль, татварын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байна. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотын Гаалийн газарт өнөөдөр (2025.12.05) ажиллав.

Нэн түрүүнд хиймэл оюун ухаан ашиглан гаалийн бүрдүүлэлтийг хүний оролцоогүйгээр 100 хувь цахим болгохыг гаалийн байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн албан тушаалын эрсдэл өндөртэй 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруулахыг даалгав.

Энэ оны 11 сарын байдлаар Гаалийн байгууллага төсөвт 7.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар 6.2 их наяд төгрөг буюу 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тиймээс төлөвлөгөөт орлого дутуу бүрдэж буй шалтгааныг тодорхойлж, нэн яаралтай Засгийн газарт танилцуулахыг мөн үүрэг болгов.

Нэр бүхий гаалийн байцаагчид зуучлагч иргэдтэй үгсэн хуйвалдаж, олон удаагийн үйлдлээр гаалийн татварын орлогоос 13.5 тэрбум төгрөгийг зувчуулсан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 131 аж ахуйн нэгжийн импортын барааны үнийн дүнг хууль бусаар бууруулсныг урьдчилсан байдлаар тогтоожээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    угаасаа л гаалийнхан новш ш дээ энэ бол бүр сүлжээ болсон ш дээ

  • З
    Зочин

    Гаалийнханд дотоод хяналтыг сайн байлгах ёстой.

  • З
    Зочин

    гаалийн даргадаа авилгынхаа дээжийг өргөдөг л байж таараа ш дээ

  • З
    Зочин

    Гаалийн байцаагчид, мэдүүлэгчид Гааль НӨАТ тооцох үнийг дутуу тооцож улсийн төсвийн орлогыг санаатайгаар дутуу төвлөрүүлж хууль зөрчиж байгаа. Тээврийн хөлсийг гүний хил хүртэл буюу УБ хүртэл бүтэн тооцсон дүнгээр тооцох ёстой. Гаалийн тухай хуулинд улсын хил = гаалийн хил гэж заасан. Мөн дан тээврийн хөлс биш дээр нь чингэлэг түрээс, ачилт буулгалтын хөлс нэмэгдсэн дүнгээс Гааль НӨАТ тооцох ёстой. Сангийн яам үүнд анхаарах ёстой.