“Ярих юм их байна. 2 жил Ерөнхий сайд хийсэн би 1 минутад 1 жилийнхээ юмыг ярьж амжих уу“
10

Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх хянан шалгах түр хорооны сонсгол үргэлжилж байна. Яг одоо хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Оюутолгойтой хийсэн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдаад манай ЗГ руу "гал ирсэн". Ярих юм их байна. 2 жил Ерөнхий сайд хийсэн би 1 минутад 1 жилийнхээ юмыг ярьж амжих уу" гэж шүүмжиллээ.



