Г.Дамдинням: Шатахууны компаниуд ашгаа хэт бодоод байвал төр ч гэсэн ард түмнээ бодно шүү
60

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахууны асуудалтай холбогдуулан холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзан, зарим анхааруулгыг өглөө. Тэрбээр хэлэхдээ "УБ-т 247 ШТС байгаагаас 100 орчим нь ДТ-гүй байна. Сүүлийн 2 сард яагаад 3 удаа ийм зохион байгуулалттай ажил болдог юм бэ. Төр, засгаас хөнгөлөлттэй зээл олгож, агуулах савыг нь бэлдээд байхад ААН-үүд ийм ааш гаргаж байвал уучлаарай, төр оролцоно шүү" гэлээ.



