Ч.Лодойсамбуу: “Хэсгийн ахлагч” нэрээр төртэй гэрээ байгуулж сар бүр 1.2 сая төгрөгийн цалин авдаг 1915 хүн байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 46 сек
120
legacy:lodoisambuu gishuun/ярилцлага/lodoi4.jpg

Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн хорооны Хэсгийн ахлагч нарыг цомхтгох санал гарсан байдаг. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Д.Батбаяр нарын гишүүд Хэсгийн ахлагч нарыг цөөлөхтэй холбоотой хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Улсын төсвөөс жил бүр ₮48 тэрбумыг МАН сонгуулийнхаа сүлжээнд хууль бусаар зарцуулж байгааг болиулах хэрэгтэй.

“Хэсгийн ахлагч” нэрээр төртэй гэрээ байгуулж сар бүр 1’200’000 төгрөгийн тогтмол цалин авдаг 1915 хүн байна. Үндсэн хуулиараа Монгол Улс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээ хот, аймаг, дүүрэг, сум, хороо, баг гэж л хуваадаг. Үүнд “Хэсэг” гэж ойлголт, үг үсэг байхгүй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад Үндсэн хуулинд байхгүй. Ийм нэгж зохиож түүндээ жил бүр энэ хэмжээний мөнгө зарцуулна гэдэг бол маш ноцтой хэрэг, боловсон хулгай.

Хэсгийн ахлагчийн хийх ажил хүлээх үүргийг хуулинд байхгүй тул журмаар тогтоодог. Иргэдэд хууль таниулах, төрөөс хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд туслах ч гэх шиг хачин хачин ажил хийлгэхээр цаасан дээр гэрээлдэг юм байна. Мэдээллийн технологи хангалттай хөгжиж хүн бүрийн гарт мэдээлэл өөрөө ирдэг болсон энэ үед хүний чихэнд үг зөөж хаалга тогшиж гүйдэг тусгайлсан хүн төрд лав хэрэггүй. Хэсгийн ахлагчид бол эрх баригчдын сонгуульд айл өрхүүдийг багцлах, амжиргаагаар нь барьцаалж сүрдүүлэхэд л “хянагч” болгож ашиглахад хэрэгтэй. Тэгэж ч хэрэглэдэг гэдгийг өнгөрсөн сонгууль, сая тойрогтоо ажиллах үедээ нүдээрээ үзсэн.

Хүний сонгох, сонгогдох Үндсэн хуулиар олгогдсон дархан эрхийг боомилж, багцалж хайрцаглах, эвтэйхнээр сүрдүүлэх нууц үүрэгтэй Үндсэн хуулийн бус энэ бүтцийг цаашид татвар төлөгчдийн мөнгөөр нэг ч өдөр тэтгэх хэрэггүй. Аль болох хурдан зогсоохоос гадна нэгэнт хууль бус тул өнгөрсөн хугацаанд зарцуулсан мөнгийг нь нэхэн төлүүлж төрийг хохиролгүй болгох ёстой. Иймд,

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Далайн Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж дуусаад өргөн барихад бэлэн болж байна" гэлээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хэдэн хүн ажилтай байвал хэдэн хүүхдүүдийн хэдэн айлын амьдралд хэрэгтэй ш дээ хэсгийн ахлагч нар зарим нь үнэхээр иргэддээ хүрч ажилладаг л байх заавал ажилгүйчдын тоо нэмж хэдэн айл өрхийн амьдралыг сүйрүүлэх хэрэг бгаа юм уу Гишүүнцэрээ та нар сар бүриынхээ 23сая төгрөгөө хасуул

  • З
    Зочин

    Энэ ажил алба чамайг хүн болохоос өмнө байсан цаашид байх ажил чамд ганц зүйл хэлье чи тэр туслах зөвлөх ажлын алба татан буулгаад ганц өгөх толгойгоороо гишүүн гэдэг ажлаа хийгээд үз улаан цэгхэр гээд ялгаад үздээ чи бол чадахгүйдээ тэр олон халамж хадгалаж хамаа татгалзаад цалингаа аваад хандивт өгөөд амьдраад үздээ боовны үсээ

  • Э
    Эрднээ

    Өө чааваас. За за энэ ч чиний чадах юм шиг ажил байна тиймүү. Новш гэж. Чамайг нэг иым л юм хийж явах хүн гэж бодсонгүй. Чадал чадвар нь ийм юмдаа. Хөгийн …..

  • З
    Зочин

    Хэсгийн ахлагч орон тоог хасах хэрэгтэй.бүх мэдээлэл цахимаар авч бна.намуудын гар хөл болж ,ажлаа хийдэг шүү дээ.

  • З
    Зочин

    Иргэд бүгд бизнeс эрхэлж компани байгуулж чам шиг том том ярьж гишүүн болж чадахгүй гэрийнхээ ойр хэсгийн ахлагч хийгээд улсаас цалин авч болохгүйн учир юу байна ардчилсан нам төрд ажилладаг хүмүүсийг бүгдийг цомхотгоод ажилгүй болгох санаатай татвар төлөгчдийн мөнгө шимэгч энэ тэр гээд төрд ажиллагсад бүгд татвар шударгаар төлдөг дугтуйтай мөнгө авч татвараас зугатаддаггүй тэтгэвэрт гарсан хойноо бага тэтгэвэр авлаа гэж гоншигнодоггүй шүү

  • З
    Зочин

    ЭЗХЯ ны дэргэдэх төр хувийн хэвшлийн холбоо нэртэй хийх ажилгүй жилд 2 тэорбум төгрөг хусдаг нөхдийг тараая

  • З
    Зочин

    хэсгийн ахлагч гэдэг орон тоог устга ард түмэн шаардаж байна

  • З
    Зочин

    МАН ийн мафийн сүлжээг үндсээр нь устгах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    Маш зөв худ -т гэхэд хорооныхоо өрөөнд хэдэн хэл амтай хэрүүлч авгай нар суучаад хов хэлэлцээд л сууж байдаг . Ороод орчин тойрны талаар шаардлага тавихад өөдөөс хэдэрлэж янүихаас өөрийг мэддэггүй. Харин сонгуулий үеэр орж гараад хөлд орчихдог. Ер нь ийм хэрэггүй оронцгуудийг тэжээж байхаар тэр мөнгөө хэрэгтэй газарт өг. Сургууль цэцэрлэг гэх мэт! Гишүүн Bravo

  • З
    Зочин

    Зөв ,ямарч хэрэггүй орон тоо.

  • З
    Зочин

    Маш зөв санал байна. Хуулийн төсөл өргөн барьж болиулах шаардлагатай.