Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг нэн тэргүүнд санхүүжүүлэхийг анхаарууллаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/12/1209.jpg

Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Үүнд:

• Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө болон халамжийн тэтгэмж, эрүүл мэндийн санхүүжилт, хүүгийн төлбөр, зээлийн үйлчилгээ зэрэг төлбөрүүдийг эн тэргүүнд санхүүжүүлэхэд анхаарах;

• Шинэ гэрээ, худалдан авалт хийх асуудлыг он дуустал царцаах;

• Төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос нэмэлт орлого төвлөрүүлэх боломжийг судлан, арга хэмжээ авах;

• Иргэд, ААН-үүдэд хүндрэл үүсгэлгүй зөвлөн туслах байдлаар татварын өр төлбөрийг барагдуулж, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

• Түүхий эдийн үнэ буурсан энэ цаг үед бусад боломжит арга хэрэгслийг хуулийн хүрээнд хэрхэн оновчтой ашиглаж болох талаар танилцуулах үүрэг чиглэлийг Сангийн яам, Татварын Ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудад өглөө.