ТБХ: 2025 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсоно

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Javhlan said/343576201_629074819115279_980081253466640526_n.jpg

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр үргэлжилнэ. Хуралдаанаар:

-“Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох” асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

-“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Аудитын сэдэв батлах тухай/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/

-Нийцлийн аудитын тайлан /Улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөвт өртөг нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсөвт аудитын дүгнэлт гаргах тухай/

-Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.