ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:596466707_1204840668502222_197559732452402304_n.jpg

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзаж, ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг хэвийн тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Уулзалтаар “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хэлэлцээрийн талаар болон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

Элчин сайд А.Н. Евсиков ОХУ-аас түлш, шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа, цаашид ч хэвийн үргэлжлэх бөгөөд өсөн нэмэгдэж буй Монгол улсын хэрэгцээг ОХУ-с хангахад бэлэн байгаагаа дахин илэрхийлэв. Мөн Монгол Улс Шатахууны нөөцийн сав барих ажлаа шуурхай шийдвэрлэж эрчимжүүлэхийг хүсэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Оросын бусдыг түрэмгийлэхгүй гэж бгаад л дайн хийдэг улс даа. Итгэж болохгүй

  • З
    Зочин

    сайн муу хэл Оросууд өгөөд байна, яам ЗГ ч зохицуулаад байна одоо МАН гаралтай эзэдтэй хэдэн шатахуунын шагчин компаниа учрыг нь олох хэрэгтэй байна. наадуул чинь түгээлт хийхгүй байна МАН ын дотоод улс төрд нөлөө үзүүлэх гэж иргэдийг бухимдуулах гэж улс төр хийгээд байна. өөр юу ч биш. мөн энэ шатахуун борлуулдаг компани ухаантай луйварчдыг талон карт урьдчилж зарахыг болиулахгүй бол эд нар урьдчилж цаас зараад орлого олчихсон учир шатахуун түгээх сонирхол алга байна. нөгөө хэрэглэгчийн эрх хамгаалдаг хянадаг бусад байгууллагууд хуулийнханыг оруулахгүйгээр энэ жадгар өмдтэй сайд энэ хэдэн олигархыг барахгүй юм шиг байна

  • З
    Зочин

    Нефть импортлогч компаниуд л асуудал үүсгэж байна. Байгаа боловч хомсдол үүсгэж байна. ЭНД ГОЛ АСУУДАЛ БАЙНА.