Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:tetgewriin zeel/67.png

Ахмадууд тэтгэврийн зээлийн 24 сарыг 36 болгож нэмэгдүүлэх шаардлагыг тавьж буй. Тэгвэл өнөөдөр хуралдсан Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван энэ талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ "Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой. Ингэснээр зээлийн эргэн төлөлт нь 2 дахин буурна" гэв.