ШУУД: Оюутолгойн сонсгол зээлийн хүүгийн асуудлаар үргэлжилж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:OyutolgoinSONSGOL/bugd.jpg

Оюутолгойн бүлэг ордын сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр зээлийн хүүгийн асуудлаар шинжээчийн танилцуулгыг сонсож, түр хорооны гишүүд гэрчүүдээс тайлбар авах юм. Өнөөдрийн сонсголд:

-АҮЭБ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Туваан,

-БОАЖ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,

-БОАЖ-ын сайд асан Л.Гансүх,

-Гадаад харилцааны садй асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар,

-ЕТГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ө.Шижир,

-Ерөнхийлөгч асан, "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди,

-Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг,

-"Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Цэрэнбат, Э.Баясгалан, Э.Мэндтүвшин,

-Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар тэргүүтэй гэрчүүд дуудагдсан юм.