С.Баяр “Оюутолгойн сонсголд оролцохгүй“ гэж байсан ч өнөөдөр иржээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Bayar S/sss.png

Оюутолгойн бүлэг ордын сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр зээлийн хүүгийн асуудлаар үргэлжлэх юм. Сонсголд үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж болон төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс гэрчээр дуудагдсан.

Эдгээрийн дундаас Ерөнхий сайд асан С.Баяр удаа дараа өөрийн цахим хуудсаар "Сонсголд оролцохгүй" гэдгээ мэдэгдэж байсан ч өнөөдрийн сонсголд оролцохоор хүрэлцэн ирсэн байна.