Элчин сайд Лу.Болд, Ө.Батбаяр нарыг “Сайн ажилласан“ гэж үзэн, бүрэн эрхийг нь сунгахаар болжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:597162297_1186319496412681_2420136853423902675_n.jpg

Өчигдөр /12.15/ Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг ЕТГ-аас УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Нийт 23 улс дахь Элчин сайд нарыг томилж, чөлөөлөх ёстой ч өчигдөр өргөн мэдүүлсэн саналд 21 элчин сайдын нэр байсан юм. Тодруулбал, АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, Бельги Улсад суугаа Элчин сайд Лу.Болд нарын нэр байгаагүй нь олны анхаарлыг татсан.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, дээрх хоёр элчин сайдын бүрэн эрхийг сунгахаар болсон байна. Тодруулбал, тэдгээрийг сайн буюу үр дүнтэй ажилласан хэмээн үзэж ийнхүү бүрэн эрхийг нь сунгахаар болжээ.

Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг бөгөөд одоо бүрэн эрх нь дуусаж буй элчин сайд нар 2021 оны долоодугаар сард томилогдож байсан юм.

tenx-hd
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нэг Батцэцэгийн төрсөн дүүгийн нөхөр, нөгөө нь Хүүкийн найз

  • З
    зочин

    ичихгүй амраад байж дээ

  • З
    Зочин

    ичих нүүр ес зүй гэж алгаа шүү даа сунгасан сунгуулсан 2юуланд нь

  • З
    Зочин

    ...эби алсан...кинонд тоглоод шагналаа сунгуулав

  • З
    Зочин

    Лу. Болд Монголд ирж талийгаач Алтантуяагийн аавтай уулзаач мөнгө төгрөгийг нь олж өгөөч