С.Наранцогт: Улстөрчдийн ПОП санаачилгуудыг ДЭМЖИХГҮЙ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Narantsogt/sons.png

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул түүний оронд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг томилохоор нэр дэвшүүлсэн. Тэгвэл яг одоо нэр дэвшигчийн сонсгол Төрийн ордонд болж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн түүнээс хөнгөлөлттэй зээл зэрэг улстөрчдийн ПОП санаачилгуудыг дэмжих эсэх талаар асуухад тэрбээр "Дэмжихгүй" гэж хариуллаа.