Р.Чингис: Цэрэг зодсон асуудалд буруутай бүх хүмүүст хариуцлага тооцно

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
90
legacy:dotoodiin tsereg/300A76551.jpg

Өчигдөр /2025.12.23/ Дотоод цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодож буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм.

Энэ талаар Дотоод цэргийн штабаас мэдээлэл хийлээ. Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал Р.Чингис "Залуу хүүхдүүдийн дунд янз бүрийн харилцаа бий. Бидний хянаж чаддаггүй “хар бүс” гэж байдаг юм. Өчигдрийн асуудалд үнэхээр цочирдлоо. Дүрмийн бус харилцааг ямар ч цэргийн байгууллага хүлээн зөвшөөрдөггүй. Цэрэг зодсон асуудалд буруутай бүх хүмүүст хариуцлага тооцно" гэлээ.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Бид олон аавын хүүхдүүдийг "Эр хүн, эх орны хүү болоосой" гэж хүсдэг учраас дүрмийн бус харьцааг хүлээн зөвшөөрдөггүй

Өчигдрийн хэрэг "Амрах" команд өгснөөс хойш нэг оны цэргүүдийн хувийн харьцаанаас болж гарсан гэх мэдээлэл авсан" гэв.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/12/24

    Лалар минь чи өөрөө огцор.үхсэн ацны гёнёрал

  • З
    Зочин2025/12/24

    Чи өөрөө бас уучлалт гуйгаад зайлаа

  • З
    Зочин2025/12/24

    Аль нь буруутай вэ гэдгийг нь зөв л тогтоогооройдоо

  • З
    Зочин2025/12/24

    Чи өөрөө хариуцсан сайдтайгаа огцор

  • З
    Зочин2025/12/24

    Огцрох болжээ

  • З
    Зочин2025/12/24

    Идээ бээр н гарч бндаа

  • З
    Зочин2025/12/24

    Насаараа дарга хийсэн энэ мэт нь халагдаж, хүний эрхийн мэдлэгтэй шинэ хүн тавих хэрэгтэй.

  • З
    Зочин2025/12/24

    Огцор доо

  • З
    Зочин2025/12/24

    Зогсож байгаа 3 бөөснөөс эхэл