Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар П.Золзаяаг сонголоо

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:shuuh/zolzayaSHYEZ.png

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д “Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно. Ерөнхий зөвлөлийн даргын сул орон тоо гарснаас хойш 14 хоногийн дотор даргыг сонгоно” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг сонгох зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2026.01.02/ болж, гишүүн Пунцагийн Золзаяаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар сонгов.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа шүүхийн шинэтгэлийн бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлж, бодитой ахиц дэвшил гаргаж ажиллахаа илэрхийллээ.