ТОДРУУЛГА: 16 настай охины хэрэгт ажиллаж буй прокуроруудын ёсзүйн хурлыг хурал давхацсан шалтгаанаар хойшлуулсан

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:2026/01/ff50362f997b4712a4fae62603e83bb8.jpg

16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, шүүхэд шилжээд буй. Улмаар хохирогчоор тогтоогдоод байсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татсан юм. Тэгвэл оны өмнө прокурор Г.Баясгалан, Г.Янжиндулам нарт холбогдох ёс зүйн хурал товлогдоод байсан ч тэд хуралд ирээгүй талаар хохирогч охины ээж өчигдөр цахим хуудаснаа мэдэгдсэн.

Тэгвэл эл хурлын талаар прокурорын байгууллагаас тодруулахад "Гомдол гаргагч Г.Отгонтуяа “16 настай охин амиа алдсан хэрэгт хяналт тавьж ажилласан хяналтын прокуроруудыг ёс зүйн зөвлөлийн хуралдаанд оролцуулах хүсэлт” гаргасныг Прокурорын ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авч нэр бүхий прокуроруудыг хуралд оролцуулахаар ёс зүйн хурлыг хойшлуулсан" гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/01/09

    Соц үеийн махны очер шиг ярих юмаа кккк

  • З
    Зочин2026/01/05

    тийм бохир прокурор яаж ёс зүйтэй хүний төлөө ажиллахав дээ сая дахиад л нэг хүн хорлосон биз

  • З
    Зочин2026/01/05

    Ёс зүйн доголдолтой , хэргийг шударгаар хянаж шүүж чаддаггүй прокуроруудыг эхлээд шалгаж шийдэх ёстой биз дээ. Гэтэл ажлаа үргэлжлүүлээд шүүх хуралд оролцоод явж байдаг чинь үнэнд нийцэх үү ? Цагдаа шүүхээр шалгуулж байгаа хүмүүс ийм этгээдүүдээр хянуулж цаг алдахгүй байхын тулд тэдгээр прокуроруудын зургийг ил тавьж бусдад сэрэмжлүүлэг болгох хэрэгтэй.

  • З
    Зочин2026/01/05

    Huuhedteigee zurgiig ni tavitsan ene Yanjindulam unen yos zuigui setguulch yumaa