Охидтойгоо бусдад хутгалуулж, амиа алдсан эмэгтэй 8 сартай жирэмсэн байжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
30
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF (1).jpg

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дунд Дарь-эхэд хүн амины онц ноцтой хэрэг гарсан талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн. Дээрх гэмт хэргийн улмаас 4 настай охин ээжийнхээ хамтаар амиа алдаж, 3 настай охин хүнд гэмтэж, эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлүүлж байна.

Эх сурвалжийн мэдээллээр, хөрш айлын 48 настай эрэгтэй нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх мэдээлэл байна.

Тэгвэл амиа алдсан эмэгтэй 8 сартай жирэмсэн байсан талаар түүний нөхөр Нэгүүн.мн сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр "Өглөө машин аваад гэрээсээ гараад ирэх хооронд ийм харгис хэрэг гарсан байна. Миний охиныг мал нядалж байгаа юм шиг хутгалаад, эхнэрийг минь үсдээд чирсэн юм шиг байна. Одоо нэг охин минь маш хүнд эмнэлэгт байна. Дөрөвхөн настай охин минь яаж амь гуйсан бол. Цаг гарны дотор л хэн нь ч мэдэгдэхгүй гар гэр бүлийг минь хяргачихлаа. Одоо амьд үлдсэн охин минь "Ээж яасан бэ. Би аниа болж байгаа" л гэнэ. Би охины босчих. Гарч ирэхээр нь тоглоё" гэж хэлсэн. Охин минь "Танихгүй агаа ёоёо" гээд л байна. Хайртай, ханиа, 4 настай охиноо, гэдсэнд байгаа үрээ нутаглуулна. Үнэхээр шоконд орчихлоо би" гэжээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • J
    J.S2026/01/07

    Ёо ямар новшийн нийгэмд бид амьдраад байна. Хүний ёсноос гадуур хүний санаанд багтамгүй гэмт хэрэг хийдэг хэний үйл үр вэ? Гэмт хэрэгтэн үүдээ цээрлүүлээчээ.

  • З
    Зочин2026/01/05

    хүүхэд ханиад хүрсэн тул засаг огцор, сайд огцор гэдэг шиг юу бичээд байна залуу минь, харамсаж барахгүй аюултай гэмт хэрэг бидний дундаас гарлаа, учир шалтгаан юу байв, шүүх ажиллагаа юунд гацаж байна харж, шаардаж суухаас

  • H
    Huk uh2026/01/05

    Huk sda il dald 10jol tur udirdlaa Ur dund ni yduural guilgachilal irlee 💩💩💩