Монгол Улсаас АНУ-ын Нью Жерси мужид суугаа Өргөмжит консул Кармен Кабел таалал төгсжээ

Дэлхий дахинд
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
00
legacy:612100670_883151270737333_2314077608430149501_n.jpg

Монгол Улсаас АНУ-ын Нью Жерси мужид суугаа Өргөмжит консулаар ажиллаж байсан Кармен Кабел таалал төгссөнд Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас эмгэнэл илэрхийлжээ.

Кармин Кабел нь Монгол Улсын Өргөмжит консулаар ажиллаж байх хугацаандаа хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлах, Нью-Жерси мужид оршин суугаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж байсныг дурджээ.

Өргөмжит консул К.Кабел нь олон улсын худалдаа, даатгал, үнэт цаас, зочид буудал-рестораны бизнесийг эрхэлдэг байсан бөгөөд сүүлийн 30 орчим жил нийтийн сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн байна.