ИРЦ: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар ТАСЛАЛТААР манлайлсан бол Ц.Даваасүрэн нарын 38 гишүүн хичээлээсээ ХАМГИЙН ИХ хоцорчээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 19 сек
120
legacy:2026/01/bf8787eea11e4accbe2cf7438f9a7073.jpg

126 гишүүнтэй парламентын хоёр дахь намрын чуулган он солигдохын өмнөхөн хаалтаа хийсэн билээ. Хуулиараа 75-аас доошгүй хоног хуралдах ёстой намрын чуулган энэ удаад 77 хоног хуралдаж 14 хууль, 37 тогтоол баталжээ. Тэгвэл энэ удаагийн чуулганаар гишүүд ямар ирцтэй оролцож, хэн хэн таслалт, хоцролт, чөлөө авалтаараа тэргүүлсэн бэ. УИХ-ын Тамгын газраас гаргадаг ирцийн нээлттэй мэдээллийг ашиглан та бүхэнд онцолж байна.

-Хичээлээ хамгийн их тасалсан сурагчид-

legacy:IRTSchuulgan/1jpg.jpg

Энэ удаад хичээлээ хамгийн их тасалсан сурагчдыг Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар манлайлжээ. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ 10-р сард гурван удаа, 11-р сард долоон удаа тасалсан бол 12-р сард нэг ч удаа хичээлдээ суугаагүй буюу 11 удаа тасалснаар Х.Баттулгын дээр бичигдлээ.

Түүний араас алдарт таслагч Х.Баттулга бичигдсэн байна. Тэрбээр телевизийн ярилцлагад оролцох үеэрээ болон Төрийн ордонд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө "Би ээжийнхээ үгэнд орж хуралдаа тогтмол сууна" гэж ярьж байсан ч бодит байдал дээр ээжийнхээ үгэнд орохгүй байгаа нь энэ. Түүний хувьд 9-р сард нэг удаа, 10-р сард дөрвөн удаа, 11-р сард 10 удаа, 12-р сард гурван удаа тасалжээ. Эдгээрийн араас УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан, Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, С.Лүндэг, С.Ганбаатар нар 3-6 удаагийн таслалттайгаар "удаалж" байгаа юм.

-Ц.Даваасүрэн тэргүүтэй 25 гишүүн хичээлээсээ хамгийн их ХОЦОРЧЭЭ-

legacy:IRTSchuulgan/4jpg.jpg

Хоёрдугаарт, гишүүдийн хоцролт үеийн үед чих халууцуулдаг билээ. Чуулганы хуралдаан нь аль хэдийнэ эхэлчихээд байхад тоосон шинжгүй коридорт "маазарч" яваа тохиолдлууд ч харагддаг. Тэгвэл энэ удаагийн намрын чуулганд хоцролтоороо "манлайлсан" 20 гишүүнийг танилцуулъя.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Пунсалмаа нар 18 хоцролттойгоор тэргүүлсэн бол араас нь Т.Доржханд, Дамдины Цогтбаатар нар 17, Д.Ганбат 16, Ж.Энхбаяр 15, Б.Батбаатар 14, Д.Жаргалсайхан 13, Г.Ганбаатар 13, Н.Учрал 13 удаа хоцорсон үзүүлэлттэй байна. Дараа нь Б.Дэлгэрсайхан, Б.Батцэцэг, Д.Батбаяр, Б.Чойжилсүрэн, Р.Эрдэнэбүрэн нар 12 удаа гэсэн амжилттайгаар "удаалжээ".

-Хамгийн их гадаад томилолтоор явсан гишүүдийг С.Цэнгүүн, А.Ундраа нар ТЭРГҮҮЛЛЭЭ-

legacy:IRTSchuulgan/2jpg.jpg

Гуравдугаарт, иргэдийн хамгийн ихээр шүүмжилдэг гадаад томилолт багтаж байна. Гэхдээ томилолтод хувийн зардлаар болон урилгаар явах тохиолдол бий гэдгийг гишүүд хэлдэг. Тэгвэл 9-12-р сард гадаад томилолтоор явсан гишүүдийг С.Цэнгүүн тэргүүлжээ. Тэрбээр нийт 14 удаа гадаад томилолтод явсан аж. Түүний араас УИХ-ын гишүүн А.Ундраа 10 удаа, Ж.Баясгалан 8 удаа, С.Ганбаатар 6 удаа, П.Батчимэг 7 удаа, О.Саранчулуун 5 удаа, Ж.Чинбүрэн 5 удаа гадаад томилолтоор явсан үзүүлэлтээр "удаалж" байна.

-Яллагдагчаар татагдсан Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нар хамгийн их ЧӨЛӨӨ АВЧЭЭ-

legacy:IRTSchuulgan/3jpg.jpg

Түүнчлэн, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан 26 удаа, С.Амарсайхан 14 удаа, Х.Булгантуяа 11 удаа буюу хамгийн олон чөлөө авсан гишүүдээр тодорлоо. Дашрамд, Д.Амарбаясгалан авлига, албан тушаалын хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдсанаас хойш чуулганы хуралдаанд огт оролцоогүй. Мөн УИХ-ын дэд дарга асан, гишүүн Х.Булгантуяа чуулганы хуралдааныг удирдахдаа "Үндсэн хууль зөрчсөн" буюу төрийн эрхийг хууль бусаар авахад оролцсон үндэслэлээр яллагдагчаар татагдан, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж яваа. Шалгагдаж эхэлснээсээ хойш чуулганы хуралдаанд огт оролцоогүй юм.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Н
    Настан

    Энэ бүртгэлээс харахад ажлаа хийдэг УИХ-ийн байдаггүй юм байна.126 гишүүн битгий хэл 76 ихдэх талдаа юм.Монгол улс тусгаар тогтнолоо алдахыг харахгүй байж байгаад нүд аних юмсан.

  • И
    Иргэн

    Гишүүний суудал хэрэггүй хулгайч нарыг эргүүлэн татъя

  • З
    Зочин

    Хэ таслалтаараа Манлайлах гэж л гишүүн болсон биз чичирсэн биз ийм хүмүүс төрд суусан байхад яаж улс орон хөгжиж зөв байхав дээ хувийн ажлаа амжуулж яваа биз хэн нь шууд халагддаг хэн нь таслалтаараа манлайлж суугаад болоод байдаг сонин шүү дархан эрх гэж таслахыг хэлээгүй байлтай

  • З
    Зочин

    Ажлаа 3 хоног таслахад шууд халдаг даа. Энэ муусайнуудыг халаач. Үндсэн ажлаа хийхгүй үлийгээ хийгээд явдын

  • З
    Зочин

    Ирэхгүй бол шууд халаач халхын эрчүүд хаа сайгүүл байна.даг тэд нараар монгол дутахгүй шүү дээ хаан юмуу заан юмуу болих хэрэгтэйшүү дээ

  • О
    Оюунэрдэнэ ямар хүмүүжил

    Боловсролтой нь үүгээр харагдаж бна Бүр алдарт Баттулга ахаасаа илүү тасалчихжээ Ийм л ухамсаргүй алдар нэр олз омог хайсан хүмүүсээр улс маань удирдуулж байсан гэхээр яаж хөгжих билээ

  • З
    зочин

    сонгож гаргасан тойргийнон нь эргүүлэн тата хэрэгтэй бусуу өөрөөр хэлбэл танай тойрог төлөөлөлгүй болчихоод байна шүү дээ,

  • З
    Зочин

    ene shirnuudiig neeree yaanaa uhsenii 128, 76 baisan ni hamaagui deer baij. Oyunerdene butach gulug uhej dald opoopoi

  • Х
    хүннү

    Энэ Оюун-Эрдэнэ ч бүр цайрчхаж. Зүүн бүсэд нөхөн сонгууль явуулсан нь дээр болжээ. Эсвэл дараагиын олон санал авсан хүнийг нь оруулж ир. Хамгиын их чөлөө авсан 3 бол ойлгомжтой тагнуул, цагдаад дуудагдаж мэдүүлгээ өгч байгаа биз. Манай Цэнгүүн гадуур баахан сэвээд байгаа юм байна. Хаа очиж Номтойбаяр мундаг баына шүү.

  • Б
    бодлын хулгайч

    ард түмнийхээ төлөө ажиллах гэж сонгогдон тангараг өргөсөн байж ингэж том толгой гарнах хэрэггүй. хэнд ялархаад, яах гэж сонгогдсон юм бэ. эргүүлэн татдаг болъё. тэдгээрийг сонгосон тойргийн хүмүүс санал санаачлага гаргах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud