Оюу толгойн хуудуутай гэрээг Монголын эрх ашигт нийцүүлэх шаардлага хүргүүлнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:ZandkaZASAG/zandaaa.png

Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюу толгой” ХХК, хөрөнгө оруулагч “Рио Тинто” группын удирдлагуудад Оюу толгойн төсөлд Монголын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар хатуухан шаардлага хүргүүлэхээр болжээ. Талуудын хэлэлцээний хүрээнд Оюу толгойн гэрээний нөхцөлийг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх, 34 хувийн ногдол ашиг авах хугацааг тодорхой болгож, эрх тэгш зарчмаар үр ашиг хүртэх нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн тайлан, зардлыг ил тод, нээлттэй болгох, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоог бодитоор хангах зэргийг шаардлагаараа хөндөх ажээ.

УИХ-аас өнгөрсөн оны 12-р сарын 2-нд "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" тогтоолыг баталсан юм. Одоо хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ Монгол Улсын эрх ашигт хохиролтой байгааг шинжээчид дүгнэсэн, УИХ-аас энэ талаар олон шийдвэр гарсан ч өдийг хүртэл хэрэгжээгүй ирсэн байдаг. Г.Занданшатарын Засгийн газар ямартай ч Оюутолгойн гэрээг баялгийн өгөөжийн дийлэнх нь монголчуудад ногддог байх Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх зоримог алхмууд хийж эхэллээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    ХҮРГҮҮЛНЭ. Хэзээ?

    ХҮРГҮҮЛНЭ. Хэзээ? Шуурхайлах хэрэгтэй дээ.

  • З
    Зочин

    ER NI HORONGO GEREE HIIH ESTOI BAITAL MONGO HUULEGCHTEI GEREE HIISEN BAINA ODOO ENIIG YAARALTAI ZASAH HEREGTEI

  • З
    Зочин

    Аливаа гэрээ хэлэлцээрийг тухайн үед нь хоёр тал хэлэлцэн зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зурж байгуулдаг. Ингээд нэгэнт байгуулсан гэрээг дараа нь хэн нэг нь надад таалагдахгүй байна гээд өөрчлөхийг шаардах эрх байдаггүй!!! Тэр тусмаа тусгаар улсын төр засаг!! Чихрээ голсон хүүхэд биш дээ??

  • Ө
    Өдөр бүр 600 саяын өр авчирдаг гэрээ зөв ү?

    Баяр өөрөө энэ хуудуутай гэрээгээ хамгаалж саяхан жиргэсэн бна. Өдөрт 600 саяын өрөнд хийж гэрээг Баяр хамгаалахыг бодоход авилга өгсөн цаадуул нь дарамталж эхэлж дээ

  • З
    Зочин

    OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger

  • З
    Зочин

    Эхлээд хуудуутай гэрээ хийсэн Баярцогт, С.Баяр нарыг шоронд хийж байж хуудууг засах ёстой. Гэхдээ Рио Тинто Монголын үе үеийн ЗГ-ийг үл ойшоож, салаавч өгдөг ш дээ. Анх гэрээ хийхдээ Риод онгон охиноо өгөөд буцааж авахгүй, тэр чигтээ дуус гэсэн биз дээ.