Хурд хэтрүүлсний улмаас гарч буй зам тээврийн ослыг бууруулах хүрээнд дундаж хурдны стандартыг боловсруулжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:mns.png

Нийслэл Улаанбаатар хотын алслагдсан газруудад хурд хэтрүүлсний улмаас авто замын зөрчил, ослын тоо буурахгүй байна. Тухайлбал 22-ын товчоо, 61-р гарам, Хонхор, Багануур, Налайх, Эмээлтийн замуудад осол аваар их гардаг байна.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр хурд хэтрүүлсний улмаас гарч буй зам тээврийн осол, аваарыг бууруулах бодлогын хүрээнд Дундаж хурдны MNS стандартыг боловсруулах үүрэг даалгаврыг Хот байгуулалт хотын стандартын газар үүрэг болгосон. Тус газраас Дундаж хурдны MNS стандартыг боловсруулж Стандарт, хэмжилзүйн газарт хүргүүлээд байна.

Энэхүү стандарт батлагдсанаар техникийн үзүүлэлт тодорхойлогдож, ослын гаралт буурах үндэс суурь тавигдах юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Элдэвочир

    Шинэ гарч буй машины хурд улам л нэмэгдээд байдаг манайх доошлуулах шинжтэй юм л ярих юм даа .Гол нь хүмүүсийн тархинд байгаа хурдны стандартаа өөрчлөх хэрэгтэй болов уу.Түгжирч түгжирч хотоос гараад л гишгэдэгюм шиг байгаам

  • Д
    Доржготов

    Замын цагдаа нар өөрсдөө тэнэг буруу ойлголттой байна. Замын хөдөлгөаний дүрмээ баримталдаггүй, мэдэж ойлгоогүй тэнэг нөхдүүд хурдаа тохируулж чадаагүйгээс аваар осол гаргаад байгаа юм биш үү. Та нар хурдтай тэмцээд байх юм. Дүрэм бартиталдаггүй жолооч нартай тэмцээч дээ.