Өнгө үзэмжгүй, зөвшөөрөлгүй сурталчилгааны самбаруудыг ирэх сараас буулгана

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:sambar.png

Нийслэлийн хэмжээнд гадна зар сурталчилгааны зөвшөөрөлтэй нийт 496, зөвшөөрөлгүй 250 хаягийн байгууламж байна. Стандарт шаардлага хангаагүй, өнгө үзэмжгүй, орчны аюулгүй байдал хангаагүй харах орчин хязгаарласан, хяналтын камер халхалсан, хориглосон байршилд зөвшөөрөлгүй тавьсан зар сурталчилгааны байгууламж, рекламын самбаруудыг албадан буулгах ажлыг ирэх сараас эхлүүлнэ.

Нийслэл хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангахад шинэ дэвшилтэт технологийг ашиглах бодлогыг хэрэгжүүлэн ажиллана.